Өнөөдөр Дэлхийн сүрьетэй тэмцэх өдөр
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/03/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
2 минут 16 секунд
Өнөөдөр Дэлхийн сүрьетэй тэмцэх өдөр

Өнөөдөр Дэлхийн сүрьетэй тэмцэх өдөр

suryeМанай улс энэ жил “СҮРЬЕЭГ ИЛРҮҮЛЬЕ, ЭМЧЛЭЕ, ЭДГЭРҮҮЛЬЕ” уриан дор дэлхийн сүрьеэтэй тэмцэх өдрийг тэмдэглэн өнгөрүүлж байна. Дэлхий нийтэд сүрьеэ өвчин нь нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал хэвээр байна. 2013 оны ДЭМБ-ын тайланд дурдсанаар 9.0 сая хүн сүрьеэгээр өвчилж, 1.5 сая хүн сүрьеэгийн улмаас нас барсан байна. Мянганы хөгжлийн зорилт-д 2015 онд сүрьеэ өвчний тархалт, нас баралтыг 1990 оны түвшингээс 50 хувиар бууруулах зорилго дэвшүүлсэн ба энэ зорилтыг биелүүлэх Монгол улсын Үндэсний хөгжлийн цогц бодлогын хүрээнд сүрьеэтэй тэмцэх ажилд багагүй амжилт олсон байна. Дэлхий дахинд халдварт өвчний улмаас нас барах тохиолдлын нэгдүгээр ХДХВ, ДОХ дараа нь сүрьеэ орж байна. 2012 оны байдлаар 450,000 хүн Олон эмэнд тэсвэртэй сүрьеэгээр өвчилсөн ба 92 оронд Маш олон эмэнд дасалтай сүрьеэгийн тохиолдол бүртгэгдсэн байна.

2013 оны байдлаар дээр дурдсан 9 сая сүрьеэтэй өвчтөний 56 хувь нь Зүүн Өмнөд Ази, Номхон далайн баруун бүсийн орнуудад байна.

Гэсэн хэдий ч сүрьеэгийн тохиолдол аажуухнаар буурч байгаа ба 2000 оноос 2013 оны хооронд 37 сая хүнийг оновчтой оношлон, төгс эмчилсэн байна.

Монгол улсад Глобаль сангийн дэмжлэгтэй сүрьеэгийн төсөл 2003 оноос хойш хэрэгжиж байна. Төслийн үйл ажиллагааны хүрээнд 2006 оноос Олон эмэнд тэсвэртэй сүрьеэг оношлож эмчилж ирсэн ба 2006-2010 оны хооронд жилд дунджаар 70-80 хүн ОЭТС-ээр оношлогддог байсан бол 2011 оноос хойш дунджаар 200 гаруй хүн оношлогддог болсон байна. Эмэнд мэдрэг буюу энгийн сүрьеэтэй 1 өвчтөнийг эмчлэхэд 30 ам.доллар, харин ОЭТС-тэй 1 өвчтөнийг эмчлэхэд дунджаар 3000 ам.доллар зарцуулагддаг байна.

 
 
УИХ 152 гишүүнтэй болж ерөнхийлөгчийг парламентаас сонгодог болно
УИХ 152 гишүүнтэй болж ерөнхийлөгчийг парламентаас сонгодог болно
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/03/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.