нийтлэсэн Admin
Сүүлийн үед цахим ертөнцөөр ажил үүргээ гүйцэтгэж яваа замын цагдаад томорч буй “хурган дарга”-ын үйлдэл олны дургүйцлийг хүргээд байгаа. Эх орныхоо төлөө олигтой хийж бүтээсэн гавьяагүй атлаа энхийг сахиулж ард иргэдийнхээ төлөө зүтгэж яваа төрийн цагдааг эд хөрөнгө, эрх мэдлээрээ далайлган сүрдүүлж буй энэ эрхэм олиггүй нэгэн бололтой. Тэрээр олны дургүйцлийг хүргээд байгаа уг эрхэм МАХН-ын “хурган дарга” бөгөөд Алтанбулаг худалдааны чөлөөт бүсийн захирагч Ч.Чимэдсүрэн гэнэ. Шаардлага тавьсан төрийн цагдаагийн өөдөөс “Чи хэнтэй ярьж байгаагаа мэдэж байна уу, чамд харуулна аа” гэж томорч байгаа энэ мэтчилэн хурган боссуудад дээд дарга нар нь арга хэмжээ авч “төлөвшүүлмээр” юмдаа. Наад захын харилцаандаа соёл бий болгож, бусдыг хүндэлж хүнлэг баймаар…
Эх сурвалж: Шуурхай.мн