Бага морь одтой, улаан нохой өдөр
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/01/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 16 секунд
Бага морь одтой, улаан нохой өдөр

Бага морь одтой, улаан нохой өдөр


Өнөөдөр аргын тооллын 2015 оны Нэгдүгээр сарын 10. Бямба гараг. Билгийн тооллын XVII  жарны "Тийн ялгуусан" хэмээгч модон морин жилийн өвлийн дунд улаан хулгана сарын шинийн 20. Санчир гараг. Бага морь одтой, гурван хөх мэнгэтэй улаан нохой өдөр. Өдрийн барилдлага Түлэх. Шүтэн барилдлага Хурцахуй. Өдрийн наран 8 цаг 37 минутад мандан, 17 цаг 13 минутад жаргана. Тухайн өдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг гэсгээх, лусыг тахих, хүүхэд үрчлэн авах, тангараг буцаахад сайн. Нүүдэл суудал хийх, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал тохиромжгүй хэмээжээ.

Монгол Улс өрөндөө баригдсаныг эрх баригчид хүлээн зөвшөөрлөө
Монгол Улс өрөндөө баригдсаныг эрх баригчид хүлээн зөвшөөрлөө
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/01/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.