С.Амарсайхан: МИК, Төв банкнаас 1 хувийн хүүтэй санхүүжилтийг 6 хувиар олгож байгаа нь иргэдэд дарамт учруулж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
4 минут 42 секунд
С.Амарсайхан: МИК, Төв банкнаас 1 хувийн хүүтэй санхүүжилтийг 6 хувиар олгож байгаа нь иргэдэд дарамт учруулж байна

С.Амарсайхан: МИК, Төв банкнаас 1 хувийн хүүтэй санхүүжилтийг 6 хувиар олгож байгаа нь иргэдэд дарамт учруулж байна

Шадар сайд С.Амарсайхан мэдээлэл өгч байна. Тэрээр

-Засгийн газар Монголбанктай хамтран иргэдийг орон сууцжуулах бодлого баримталж ирсэн. Нийт 5.2 их наяд төгрөгийг ипотекийн зээлд зарцуулжээ. Зээлийн хүү 8-аас 6 хувь болж буурсан. Зээлийн хүү 8 хувь байхад Монголбанк арилжааны банкуудад 4 хувийн хүүтэй зээл олгодог байв. .

МИК-ийн дийлэнхийг арилжааны банкууд эзэлдэг, төрийн мэдлийн хувь бараг байхгүй. Тус корпорац зээлийн шимтгэл гэж 1.6 хувийг зээл бүрээс авдаг юм. Хэрэв тэд санхүүжилтээ өөрсдөдөө босгосон бол өөр хэрэг. Гэтэл одоо Төв банкнаас 1 хувийн хүүтэй санхүүжилтийг 6 хувиар олгож байгаа нь иргэдэд дарамт учруулж байна. Би хотын дарга байхдаа энэ асуудлыг хөндсөн. Өмнө нь ипотекийн зээлийн нийт санхүүжилтийг Төв банк гаргадаг байсан бол одоо банкууд өөрийн эх үүсвэрээс 40 хувийг гаргаж байна. Ийм л өөрчлөлт орсон.

ХХБ-д ороогүй салбар, оролцоогүй төсөл гэж алга. МИК-ийн дийлэнх хувийг ХХБ, Улаанбаатар хотын банк хамран 50-иас дээш хувийг эзэмшдэг.

Санхүүгийн Зохицуулах хороо МИК-т тавьдаг хяналтаа сайжруулах ёстой. Учир нь МИК бол хувьцаат компани. Мөн Монголбанк ипотекийн зээлийн журмыг өөрчлөх ёстой. МИК орон сууцны зээл тус бүрээс 1.6 хувийн хүү авсаар байна. Энэ зээлийн зохион байгуулалтыг илүү сайжруулан, зардлыг нь бууруулах ёстой. Түүнээс төр МИК-ийг эзэмших тухай би яриагүй. Иргэд банктай гэрээ байгуулсан байхад МИК өндөр шимтгэл авсаар байна.

Санхүүгийн зохицуулах хороо, Төв банк саналаа нэгтгэн танилцуулах ёстой. МИК заавал байх ёсгүй.

ХХБ-д ороогүй салбар, оролцоогүй төсөл гэж алга. МИК-ийн дийлэнх хувийг ХХБ, Улаанбаатар хотын банк хамран 50-иас дээш хувийг эзэмшдэг.

Налайхын уурхайг хувийн хэвшил аваад дампууруулсан. Дарханы төмөрлөгийн үйлдвэр, Хөтөлийн цемент шохойг мөн авсан. Улсын стратегийн гэж хэлж болох бүхнийг дээрэмдэж авсан. Төрийг ингэж хохироосны сацуу иргэдэд ч өндөр төлбөр ногдуулсаар байна. Бид энэ асуудлыг харсан ч хараагүй мэт явсаар байх уу? Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг 2014 онд хувьчилж авсан ч юу хийгээгүй байна. Төмөр зам л татжээ. Төмөр замынхаа мөнгийг 90 сая ам.доллараар Засгийн газарт буцаан заржээ. Замаа 40 тэрбум төгрөгөөр тавьсан юм билээ. Хэвийн ажиллаж буй үйлдвэрийг аваад алдагдалтай ажиллаж буй мэтээр харуулдаг, зохион байгуулалттайгаар хийдэг. Бид үүнтэй эвлэрч болохгүй. Өөр ямар компани ийм давуу тал олж авсан бэ гэв.

МИК Групп компани нь ипотекийн хоёрдогч зах зээлийг хөгжүүлэхийг зорьж, МИК Холдинг ХК, түүний охин компани Монголын Ипотекийн Корпораци ОССК ХХК (MИK OCCK ХХК) мөн тэдгээрийн охин компани болох Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргах зорилгоор үүсгэн байгуулсан 28 Тусгай зориулалтын компаниудаас (ТЗК) бүрддэг.

МИК Холдинг ХК нь Монголын Хөрөнгийн Бирж (MSE: MIK) дээр бүртгэлтэй компани. 2015 онд, MИK OCCK ХХК-ийн хувьцаа эзэмшигчид Хувьцаа солилцох болон эрх шилжүүлэх гэрээний дагуу МИК Холдинг ХК-д зохих хувьцааг шилжүүлэн, МИК Холдинг ХК-ийг толгой компани болгон өөрчилжээ. Энэ дагуу MИK OCCK ХХК-ийн хувьцааг эзэмшин, удирдлагаар ханган ажиллаж байна.

MИK OCCK ХХК нь орон сууцны санхүүжилтийн компани. Санхүүгийн зохицуулах хорооноос авсан тусгай зөвшөөрлийн хүрээнд хөрөнгөөр баталгаажсан (орон сууцаар) үнэт цаас гаргах, хөрөнгө итгэмжлэн удирдах, хэлцэл эрхлэн гүйцэтгэх үйлчилгээ үзүүлдэг.

2020 оны аудитлагдсан нэгтгэсэн санхүүгийн тайланд МИК группийн нийт хөрөнгө нь 4.1 их наяд төгрөг, үүнээс өөрийн хөрөнгө нь 151 тэрбум төгрөг байжээ.

Улаанбаатар өдөртөө 10 хэм хүйтэн байна
Улаанбаатар өдөртөө 10 хэм хүйтэн байна
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.