49 айлыг зочид буудалд байрлуулаад байна гэв
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/04/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 51 секунд
49 айлыг зочид буудалд байрлуулаад байна гэв

49 айлыг зочид буудалд байрлуулаад байна гэв


Нийслэлийн Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны 16 дугаар байр хөрсний гулгалтад өртөж болзошгүй гэх мэдээллийн дагуу Нийслэлийн болон дүүргийн онцгой комисс 16:30-18:10 цагийн хооронд хуралдаж, иргэдийг нүүлгэн шилжүүлэх шийдвэр гарган 20:00 цагт ажиллагааг эхлүүлсэн юм.  

Тэгвэл одоогийн байдлаар, нийт 49 өрхийн 244 оршин суугчаас 178 иргэнийг долоон зочид буудалд хуваан байрлуулж, халуун хоол ундаар хангаад байгаа аж. Энэхүү ажиллагаанд дүүргийн онцгой комиссоос 21 албан хаагч, Онцгой байдлын хэлтсээс 41 албан хаагч, цагдаагийн хэлтсээс 50 албан хаагч, мэргэжлийн хяналтаас 40 албан хаагч, ус дулаанаар хангах, эрчим хүчээр хангах алба, эрүүл мэндийн нэгдэл, прокурор, хороо зэрэг холбогдох байгууллагуудаас нийт 173 албан хаагч оролцжээ.

Харин жижүүрийн бүрэлдэхүүнд цагдаагийн 17 албан хаагч, онцгой байдлын хэлтсийн хоёр, замын цагдаагийн хоёр, мэргэжлийн хяналтын нэг албан хаагч үүрэг гүйцэтгэж байна. Энэ талаар НИТХ-ын дарга Д.Баттулга хэлэхдээ “Өчигдөр 16 цагийн үед Онцгой байдлын газар хуралдаж, тус байрны оршин суугчдыг аюулгүй болгох, хүчитгэх буюу газрыг нь булах арга хэмжээ авч байж буцааж оруулъя гэсэн шийдвэр гаргасан. 

Өнөөдрийн байдлаар нийт 49 өрхийг 7 зочид буудалд байршуулаад байна. Ямар ч байсан маш богино хугацаанд энэ байрыг аюулгүй болгох, айлуудыг буцааж хэвийн амьдруулах арга хэмжээг хотын зүгээс шуурхай авна” гэлээ.

Эх сурвалж: www.mminfo.mn

Ж.Өөдлөн
Улаанбаатарт “Үндэсний номын баяр“ өнөөдөр эхэлнэ
Улаанбаатарт “Үндэсний номын баяр“ өнөөдөр эхэлнэ
 
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/04/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.