“Томоожсон” Нарагийн секси дүү Монголчуудад зориулж дуулахгүй гэв
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/05/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 28 секунд
“Томоожсон” Нарагийн секси дүү Монголчуудад зориулж дуулахгүй гэв

“Томоожсон” Нарагийн секси дүү Монголчуудад зориулж дуулахгүй гэв

Үр хүүхэдтэй болоод нэлээдгүй томоожсон дуучин М.Нарантуяа буюу Нара өөртэй нь усны дусал мэт адилхан дүүгээ урлагт уруу татсан гэлцдэг. Царайлаг төрх, сайхан бие галбираа эрчүүдийн харцнаас нуух дургүй М.Болортуяа гэх энэ бүсгүй секси байдлаар хувцаслаж, олны өмнө гардаг юм билээ.

Үнэн худал нь тодорхойгүй ч, европ залуутай гэр бүл болохдоо эгчийгээ хуримын гэрчээр урьсан гэх мэдээлэл байдаг ч тэрбээр айл гэрийн эзэгтэй шиг харагддаггүй. Загварын талын мэдлэг сайтай гэгдэж буй дуучин бүсгүй маань эгч Наратайгаа адилаар Японы урлагийн сургуульд суралцсан гэж ярьдаг аж.

Фото модель, дуучин гэх өргөмжлөлтэй Болороо нэгэнтээ “Би гадаадын хөгжмийн ертөнцөд өөрийгөө сорино гэж бодож байгаа. Тийм болохоор Монголчуудад зориулж дуулахгүй. Миний стиль, уран бүтээлийн онцлогийг ойлгоогүй хүмүүс намайг янз бүрээр ярьж л байдаг. Гэхдээ би яаж хувцаслаж, хэрхэн явахаа өөрөө мэднэ” гэж томорч байсан. Одоо тэрбээр Лондон хотод суралцаж буй гэх бөгөөд секси байдлаар авахуулсан элдэв зургуудаараа хэвлэлийн хуудсыг чимсэн хэвээр явна.

Эх сурвалж: Photonews.mn

Тагнуулын төв газрын захирлыг хакердсан сурагч хүү Оросоос орогнол хүсэх гэнэ
Тагнуулын төв газрын захирлыг хакердсан сурагч хүү Оросоос орогнол хүсэх гэнэ
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/05/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.