Улаанбаатарт өдөртөө 30 хэм дулаан
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/06/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 57 секунд
Улаанбаатарт өдөртөө 30 хэм дулаан

Улаанбаатарт өдөртөө 30 хэм дулаан

2016 оны зургаадугаар сарын 01-ний 09 цагаас 21 цаг хүртэл:  Нутгийн баруун хэсгээр үүлшинэ. Баруун аймгуудын зарим нутгаар түр зуурын бороо орно. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 18-23 хэм, Алтайн өвөр говь болон говийн бүс нутаг, Орхон, Сэлэнгийн саваар  28-33 хэм, бусад нутгаар 25-30 хэм дулаан байна.

Өнөө маргаашдаа Орхон-Сэлэнгийн сав газраар халуун, хуурай байхыг анхааруулж байна.

УЛААНБААТАР ХОТ:  Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 7-12 метр. 28-30 хэм дулаан байна.


2016 оны зургаадугаар сарын 02-ноос зургаадугаар сарын 06-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

2-нд говийн ихэнх нутаг, баруун болон төвийн нутгийн өмнөд хэсгээр түр зуурын бороо, 3-нд төв болон говийн нутгаар, 4-нд төв, говийн нутаг, баруун зүгийн нутгийн хойд хэсгээр, 5-нд нутгийн зүүн хагаст бороо орно. Салхи 2-нд нутгийн баруун хэсгээр, 3, 4-нд зарим газраар секундэд 14-16 метр хүрч, шороон шуурга шуурна. 2, 3-нд нутгийн өмнөд хэсгээр, 4, 5-нд нутгийн зүүн хагаст сэрүүсч Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голыг хөндийгөөр шөнөдөө 0-5 хэм, өдөртөө 8-13 хэм, Алтайн өвөр говь болон Их нууруудын хотгороор шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 20-25 хэм, бусад нутгаар шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 16-21 хэм дулаан байна.   

“Сайжруулсан түлшний зөв хэрэглээ” сэдэвт сургалт хийлээ
“Сайжруулсан түлшний зөв хэрэглээ” сэдэвт сургалт хийлээ
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/06/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.