Чийгийн улаан дэлхийг хүнсээр хангахад амин чухал болохын тогтоожээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 29 секунд
Чийгийн улаан дэлхийг хүнсээр хангахад амин чухал болохын тогтоожээ

Чийгийн улаан дэлхийг хүнсээр хангахад амин чухал болохын тогтоожээ

Колорадо мужийн их сургуулийн эрдэмтэд энгийн чийгийн улаан хорхойн хүнсний гол бүтээгдэхүүнүүдийн үйлдвэрлэлд оруулдаг хувь нэмрийг үнэлжээ. Чийгийн улаан хорхой жилийн дэлхийн үр тарианы ургацын 6.5 хувь, шошийн төрлийн ургамлын ургацын 2.3 хувийг хангадаг болохыг тогтоожээ.

“Nature Communications” сэтгүүлд бичсэнээр, чийгийн улааны ачаар жилд 140 сая хүнс үйлдвэрлэгдэж байна. Чийгийн улаан нь дэлхийн өмнөд бүс нутгуудын хөдөө аж ахуйн салбарт томоохон үүрэг гүйцэтгэдэг. Африкт ургацын 10 хувь, Латин Америк, Карибын тэнгисийн орнуудад найман хувь нь эл хорхойноос шалтгаалдаг байна.

Хөгжиж буй орнуудын газар тариалангийн салбарт чийгийн улаан хорхой хувь нэмэр оруулж байгаа нь нутгийн фермерүүд тэр бүр бордоо, пестицид авч чаддаггүйтэй холбоотой гэж эрдэмтэд онцолжээ. Үүний оронд газар тариалан эрхлэгчид органик бодис, чийгийн улаанд найдаж байна.

Чийгийн улаан хорхой нь хөрсний бүтцийг сайжруулах, хөрсөнд чийг хадгалагдах, органик бодисын боловсруулалтыг түргэтгэх зэргээр хөрсийг эрүүл байлгахад ихээхэн үүрэг гүйцэтгэдэг байна. Судалгаагаар мөн чийгийн улаан хөрсийг өвчин үүсгэгчдээс хамгаалж, ургацыг 25 хувиар нэмэгдүүлдэг болохыг тогтоожээ.

Ж.Оюунгэрэл :Ард түмэн тэнэг учраас ядуу байдаг /видео/
Ж.Оюунгэрэл :Ард түмэн тэнэг учраас ядуу байдаг /видео/
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.