Хоёр улсын Ерөнхийлөгч ганцаарчилсан уулзалт хийв
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/06/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 17 секунд
Хоёр улсын Ерөнхийлөгч ганцаарчилсан уулзалт хийв

Хоёр улсын Ерөнхийлөгч ганцаарчилсан уулзалт хийв

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар Монгол Улсад төрийн айлчлал хийхээр ирсэн Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улсын Ерөнхийлөгч У Тейн Сейнийг албан ёсоор угтах ёслол өнөөдөр өглөө Чингисийн талбайд болсон.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж эрхэм зочныг Чингисийн талбайд албан ёсоор угтан авахад төрийн хүндэт харуул жагсч, Төрийн дуулал эгшиглэв. Хоёр улсын Төрийн тэргүүн хүндэт харуул, угтан авсан албаны хүмүүстэй мэндчилсний дараа Эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлсэн байна. Үүний дараа Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улсын Ерөнхийлөгч У Тейн Сейн Төрийн ордонд хүрэлцэн ирж “Баганат” танхимд хүндэт зочны дэвтэрт гарын үсэг зурж дурсгалын гэрэл зураг татуулав.

Харин үүний дараа нь Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж , Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улсын Ерөнхийлөгч У Тейн Сейн нар Төрийн ёслол, хүндэтгэлийн гэр өргөөнд ганцаарчилсан уулзалт хийлээ. Одоо тэд Төрийн ордны Б танхимд өргөтгөсөн хэлэлцээ хийж байна.

45 мянга гаруй малчин өрх тус бүрт 300 мянган төгрөгтэй тэнцэх хэмжээний хүчит тэжээлийн тусламж үзүүлнэ
45 мянга гаруй малчин өрх тус бүрт 300 мянган төгрөгтэй тэнцэх хэмжээний хүчит тэжээлийн тусламж үзүүлнэ
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/06/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.