“Эрдэнэт үйлдвэр”-ийн өмнөх захирлын тарьсан үрийн ургацыг өнөөгийн захирлууд хурааж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
16 минут 16 секунд
“Эрдэнэт үйлдвэр”-ийн өмнөх захирлын тарьсан үрийн ургацыг өнөөгийн захирлууд хурааж байна

“Эрдэнэт үйлдвэр”-ийн өмнөх захирлын тарьсан үрийн ургацыг өнөөгийн захирлууд хурааж байна

Эрдэнэт үйлдвэр бол уул уурхай баяжуулах үйлдвэрийн цогцолбор бөгөөд зэс, молибдений эрдэс агуулсан хүдрийг олборлож боловсруулан, зэсийн болон молибдений

баяжмал болох эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж экспортлодог бөгөөд өнгөт төмөрлөгийн боловсруулах үйлдвэрийн талх барих гурлыг нь бэлтгэн нийлүүлэгч аж үйлдвэрийн дэд салбар болох анхдагч суурь үйлдвэрлэл гэж зүй ёсоор нэрлэгддэг юм. Эрдэнэт үйлдвэр тэртээ 1978 оноос ашиглалтанд орсон бөгөөд Монгол улсын аж

үйлдвэрийн салбарын ууган үндэсний үйлдвэрийн нэг гэдэгт хэн ч маргахгүй бөгөөд тухайн үедээ хүчин чадлааараа Азийн тэргүүлэх 10 үйлдвэрийн жагсаалтанд орж байсан тийм сайхан түүхтэй. Эрдэнэт үйлдвэрийн анхны хөрөнгө оруулалт 2,7 тэрбум төгрөг буюу 595 сая шилжих рубль, анхны хөрөнгө оруулалтаа 11 дэх жилдээ нөхсөн байдаг.

Хүчин чадлыг үе шаттайгаар өсгөж 2015 онд 32 сая тонн хүдэр боловсруулах хэмжээнд хүрээд байна. Эрдэнэт үйлдвэр нь 2016 оны түвшинд буюу 37 жилийн түүхэн хугацаанд 800 сая тонн хүдэр олборлож боловсруулан, 15,5 сая тн зэсийн баяжмал, 120,8 мян. тн молибдений баяжмал экспортлож, 11,6 тэрбум ам. Дол борлуулалт хийж, улсын болон орон нутгийн төсөвт 4,4 тэрбум ам.долл татвар төлсөн байна. Хөрөнгө оруулагч нарт 1,5 тэрбум ам дол. Ноогдол ашиг хувиарласан ба үүнээс Монгол улсад 765,2 сая ам.долларын ноогдол ашиг хувиарласан байдаг. 2013-2016 оны санхүүгийн жилд дэлхийн зах зээлд зэсийн үнэ тогтмол хэлбэлзэж, унаж эхлэсэн ба 2012 оны зэсийн дундаж үнэ 7950 дол\тн байсан бол 2014 онд 6859 дол\тн ,2015 онд 5502 дол\тн хүртэл тус тус буурсаар байна. 2015 оны эцсийн байдлаар

4400 дол\тн хүрээд байна. Зэс үйлдвэрлэгчид болон шинжээчдийн таамаглалаар 2016 оны байдлаар 2.5 дахин унаж Лондонгийн бирж дээрх үнэ 4700 доллар тонн хүрсэн байдаг. Үүнтэй холбогдуулан Эрдэнэт Үйлдвэр ХХК-ийн санхүү, эдийн засгийн байдлыг тогтворжуулах, хүндрэлээс гарахын тулд өртөг, зардлыг тогтмол бууруулах, цаашдын үр ашгийг нэмэгдүүлэх зорилгоор Эрдэнэт үйлдвэрийн хамт олон хэмнэлтийн бодлогыг үйлдвэрлэлийн бүхий л цех дамжлагын хүрээнд амжилттай хэрэгжүүлж, хямралын эсрэг арга хэмжээнүүдийг зохих үнийн түвшинд төлөвлөгөөтэй хэрэгжүүлснээр 2013-2016 онуудад дэлхийн зах зээл дээр зэсийн үнэ унаж эдийн засаг санхүүгийн байдал тогтворгүй болсон энэ үеүдэд хямралын эсрэг авах арга хэмжээний хүрээнд хэмнэлтийн горимд шилжиж, өртөг зардлыг бууруулах, орлогоо нэмэгдүүлэх шат дараалсан арга хэмжээний үр дүнд үйлдвэр нийт 176 тэрбум төгрөгийн нэмэлт орлого олж, 202 тэрбум төгрөгийн зардлыг хэмнэж ажиллах нөхцөлийг хангаад байна. 2012 онд зэсийн баяжмалын өөрийн өртөг 6061 дол\тн байсан бол 2014 онд 5364 ам дол\тн хүртэл, 2015 оны гүйцэтгэлээр 4820 дол\тн болтол бууруулсан ба 2012 оны тооцоот өртөгтэй харьцуулахад 20,5% буурсан байна.

Энэ үр дүн нь өөрсдийн дотоод нөөц бололцоогоо дайчлан хүдрийн өөрөө нунтаглах хэсгийн \ӨНХ\ хүчин чадлыг 6 сая тонноор нэмэгдүүлсэн нь хэмнэлтийн бодлого болон хямралын эсрэг хэрэгжүүлсэн арга хэмжээний бодит үр дүн юм.

2013 оноос Эрдэнэт үйлдвэрт Геологийн бодлого, Техник-технологийн бодлого, Хөгжлийн бодлогыг тодорхой болгох 9 том зорилтыг тавьж ажилласан.

Үүнд:

Геологийн бодлогын хүрээнд: Уулын үйлдвэрийн амьдрах насыг Геологи хайгуулын үр дүнд тогтоогдсон баттай найдвартай, боломжтой хүдрийн нөөц тодорхойлдог. Эрдэнэтийн овооны зэсийн хүдрийн ил уурхайг 1978 онд ашиглалтанд оруулахад тогтоосон геологийн нөөцийг 1989 онд гүйцээх хайгуулын үр дүнд тогтоосон нийт хүдрийн нөөцийн тал хувийг Эрдэнэтийн баяжуулах үйлдвэр 2013 оны байдлаар ашиглаад 1 тэрбум гаруй хүдрийн нөөцтэй үлдсэн байсан. 2014-2015 онуудад нарийвчилсан хайгуул хийж, Ордын нөөцийг олон улсад мөрддөг үнэлгээний аргаар нарийвчлан тогтоож, төвийн хэсэгт 250 сая тонн хүдрийн нөөцийг нэмж тогтоож Эрдэс Баялгийн Збвлөлөөр баталгаажуулсан бөгөөд 2016 оны байдлаар уурхайг 0,25 захын агуулгаар 37 жил, 0,15 захын агуулгаар 42 жил ажиллах хангалттай хүдрийн нөөцтэй болсон. Мөн Шанд, Оюут гээд хайгуулын лицензитэй талбайд урьдчилсан хайгуулын ажил явуулж эхлэсэн юм.

Техник, технологийн бодлогыг тодорхой болгох хүрээнд үйлдвэрийн хүчин чадлыг өргөсгөх, шинэ техник технологи, нэвтрүүлж БФ-ийн Өөрөө нунтаглах хэсгийн өргөтгөл бүрэн хүчин чадлаараа ашиглалтанд орсноор хүдэр боловсруулалт 6 сая тонноор нэмэгдэж, жилд 113 мянган тонн зэсийн баяжмал одоогийнхоос илүү үйлдвэрлэж, зэсийн баяжмалын орлого 240 тэрбум төгрөгөөр нэмэгдэх, Монгол улсын эдийн засагт жилд 73 тэрбум төгрөгийн татвар төвлөрүүлэх боломжийг бүрдүүлсэн. Хамгийн их зарцуулалттай тээрмийн ган бөмбөлгийг 95% дотооддоо үйлдвэрлэж байна. Эрдэнэт үйлдвэр ХХК нь жилд 60 орчим тэрбум төгрөгийн ган бөөрөнцгийн бэлдэц импорторр авдаг байсан бол 2013 оноос үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжих бодлого хэрэгжүүлснээр “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-иас 2013-2014 онуудад 82 тэрбум төгрөгийн худалдан авалт хийж, нийт 38 тэрбум төгрөгийн хэмнэлт гаргасан байна.

Түргэн элэгддэг тээрмийн ган хуягийн цутгуурын технологи, гангийн найрлагыг сайжруулах чиглэлээр ажиллаж байна. Үйлдвэрийн хэрэгцээний резинэн эд ангийг 100% өөрсдөө хийх зорилт тавин ажиллаж байна.

Зэсийн баяжмалыг боловсруулж катодын зэс үйлдвэрлэх технологийг сонгож, зэс хайлах үйлдвэрийн цогцолборын ТЭЗҮ-ийг боловсруулан АҮЯамтай хамтран ЗГ-аас

зэсийн баяжмал боловсруулах үйлдвэр барих шийдвэрийг гаргууллаа. Исэлдсэн болон балансын бус хүдрийг зах зээлийн эргэлтэнд оруулж, Ачит Ихт компанитай хамтран жилд 10000 тонн катодын зэс үйлдвэрлэх үйлдвэрийг ашиглатанд оруулсан ба иссэлдсэн хүдрийг нуруулдан уусгах технологиор ашиглах туршилт судалгааны ажлыг хийж ТЭЗҮ-ийг боловсруулсан байна. Мөн молибдений баяжмалыг 100% дотооддоо боловсруулах Шимтех үйлдвэрийг сэргээн ашиглалтанд оруулсан. Импортыг орлуулах бүтээгдэхүүний нэр төрлийг олшруулах чиглэлээр ЗМЗ-ийн бааз суурин дээр орчин үеийн металл хийц, машин үйлдвэрлэлийн эд ангийг үйлдвэрлэх зорилт тавин ажиллаж байна. Оюутолгойн үйлдвэрт зориулан конусан бутлуурын тавган суурийг туршилтийн зориулалтаар үйлдвэрлэж нийлүүлсэн. Цаашид Багануур, Шивээ овоогийн нүүрсний уурхайн ашиглаж байгаа экскаваторын шангыг сэргээн засварлах, захиалгаар үйлдвэрлэх зорилт тавин ажиллаж байна.

Хөгжлийн бодлогыг тодорхой болгох хүрээнд: Эрдэнэт үйлдвэр хөгжлийнхөө түүхэн 37 жилийн хугацаанд 10 жилээр гурван удаа хөгжлийн концепцийг боловсруулан хэрэгжүүлж ирсэн байна. Үүнд: Анхны хөгжлийн концепцийг 1985-1995 оны хооронд хэрэгжүүлсэн ба анхны концепци нь нийгмийн хөгжлийн асуудалд суурилж, үйлдвэрт хувиарласан ашгийн 65-67%-ийг нийгмийн хөгжлийн санд төвлөрүүлж ашиглаж байсан байна. Хоёр дахь хөгжлийн концепцийг 1994-2004 онд хэрэгжүүлэн үйлдвэрийн хуучирсан ,техник технологийг шинэчлэхэд чиглэгдэж байсан бол гурав дахь концепцийг 2005-2015 онд хэрэгжүүлэн хүдэр дахь зэсийн агуулга буурсантай холбогдуулан үйлдвэрийн хүчин чадлыг өргөсгөж 35 сая тн хүргэх зорилтыг дэвшүүлэн үйлдвэрийн хүчин чадлыг өргөсгөх зорилтыг дэвшүүлж хэрэгжүүлсэн байна. Одоо манай үйлдвэр 2016-2025 онд хэрэгжүүлэх 4 дахь концепцээ уурхайн хаалт хөгжлийн үзэл баримтлалд суурилсан, үйлвэрлэлээ эдийн засгийн аргаар удирдах чиглэлээр боловсруулж байна. Энэ шатны компаний хөгжлийн стратегийн төлөвлөлтийн зорилтыг 2015-2018 онуудад мөнгөн хөрөнгийн хомсдлыг арилгах, санхүүгийн байдлыг тогтворжүүлах, 2018-2020 онд компанийг эдийн засгийн аргаар удирдах механизмыг төгөлдөржүүлэх, 2021-2025 онд хаалт хөгжлийн сангийн бодлогыг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Би дээр ярьсан Эрдэнэт үйлдвэр нийт батлагдсан нөөцийнхөө талаас илүү хувийг ашиглаад байгаа гэж. Тэгэхлээр дэлхийн уул уурхай эрчимтэй хөгжсөн Чил, Канад, Австрали гэх мэт улс орнуудад уурхайн хаалт, хөгжлийн менежментийн бодлогыг уурхайн нөөцийг ашиглаж дуусахаас өмнө боловсруулж, уурхайн хаалтын болон байгаль орчныг нөхөн сэргээх, нийгмийн хөгжлийн асуудлыг цогцоор шийдвэрлэхэд шаардлагатай мөнгөн хөрөнгийн хуримтлалыг уурхайн хаалт хөгжлийн сан болон байгаль орчны нөхөн сэргээлтийн санд төвлөрүүлдэг хууль эрх зүйн орчинтой юм байна.

Тэгвэл Монгол улсад тийм эрх зүйн орчин өнөөдөр хараахан байхгүй байна. Компаний хөгжлийн бодлогын хүрээнд уурхайн хаалт, хөгжлийн менежментийн бодлогыг ярихад хүмүүс эхэндээ хүлээж авахгүй, уурхай хаах тухай муу ёрын юм ярьж байна гээд хүлээж авдаггүй байлаа. Харин өнөөдөр уурхай дагасан хотын нийгмийн хөгжлийн асуудлыг уурхайн шавхагдах нөөцтэй холбон ярихаар хүмүүс зөвөөр ойлгож дэмжин хүлээн авч байна. Эрдэнэт үйлдвэр зэсийн ордыг 37 жил ашиглах явцад 100 гаруй мянган хүн амьтай уурхай дагасан хот үүссэн. Эрдэнэт үйлдвэр орон нутгийн төсөвт 2012 онд 44 тэрбум төг, 2015 онд 76 тэрбум төг болж нийт төсвийн 85-90% бүрдүүлж байна. Эрдэнэт үйлдвэрт 6000 хүн ажиллаж амьдарч, эдгээр хүмүүсийн цаана хотын хүн амын гуравны нэг нь Эрдэнэт үйлдвэрээс хамааралтай байна. Эрдэнэт үйлдвэрийн нийгмийн цехийн зардал 2010 онд 10 тэрбум төг, 2014 онд 23 тэрбум төг болж өссөн ба Эдгээр зардлын 90%-ийг үйлдвэрээс дотациар төлж байна.

Эрдэнэт үйлдвэр Оюутолгой ашиглалтанд ороогүй байхад МУ-ын экспортын бүтээгдэхүүний 80%, төмөр замын ачаа эргэлтийн 50%, дотоодын эрчим хүч хэрэглээний 20%-ийг хэрэглэж, МУ-ын ДНБ эзлэх хэмжээгээр стратегийн чухал ач холбогдолтой обьект хэвээр байж, одоо ч гэсэн улсын төсөв бүрдүүлэхэд 2012-2015 онд 1,8 их наяд төгрөг төлж, татвар төлөлтөөр сүүлийн 10 жилд Топ 50 компанийг тэргүүлсээр байна. Энэ бол Эрдэнэт үйлдвэр зөвхөн Орхон аймгийн хэмжээнд бус улс орны хэмжээнд асар их нийгмийн хамааралтай үйлдвэр гэдгийг тод харуулж байна.

Уурхайн хаалт хөгжлийн бодлогыг төрөөс баримтлах аж үйлдвэрийн бодлоготой уялдуулан дараах байдлаар цогцоор тодорхойлж байна.

Үүнд:

Нэгдүгээрт, Эрдэнэт үйлдвэр асар их оюуны багтаамжтай инженер техникийн хүний нөөцтэй, эдгээр нөөцөнд тулгуурлан шинжлэх ухаан үйлдвэрлэлийн холбоог бэхжүүлэх замаар Эрдэнэтийн технологийн сургуулийн баазыг түшиглүүлэн Шинжлэх ухаан технологийн баазыг бий болгох. Шинжлэх ухаан, үйлдвэрлэлийн жинхэнэ амьд холбооог бэхжүүлэх сайхан боломж Орхон аймаг, Эрдэнэт үйлдвэр ХХК-д байна. Үүний тулд Шинжлэх ухааны парк бүхий Геологи, уул уурхайн их сургуулийн хотхон байгуулах асуудлыг “Эрдэнэт үйлдвэр ХХК-ийг 2015-2025 онд хөгжүүлэх концепци”-д тодорхой тусгах нь зүйтэй гэж үзэж байна.

Хоёрдугаарт, ЗМЗ-ийг түшиглүүлэн орчин үеийн машин үйлдвэрлэлийн суурь болон жижиг дунд үйлдвэрлэлин хөгжлийг дэмжих замаар Аж үйлдвэрлэлийн паркийг, төрөөс баримтах аж үйлдвэрийн кластерийн бодлогтой уялдуулан дэмжиж хөгжүүлнэ. Энэ бодлогын хүрээнд Засвар-механикийн заводын хөгжил нь шинжлэх ухаан, инноваци, инженерчлэл, өндөр технологи, тогтвортой хөгжилд түшиглэсэн уул уурхай болон бусад аж үйлдвэрийн салбарын тоног төхөөрөмж, сэлбэгийн үйлдвэрлэл, импорт орлох шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ (сервис) бий болгоно.

Гуравдугаарт, Орон нутгийн үйлдвэрлэгчдийг дэмжих бодлого. Орхон аймгийн удирдлагуудтай урт хугацааны хамтын ажиллагааны гэрээ байгуулж, орон нутагт хийгдэж буй бүтээн байгуулалтад тодорхой хэмжээгээр дэмжлэг үзүүлж ирлээ.2012 онд үндэсний үйлдвэрлэгчдээс 8,3 тэрбум төгрөгөөр импорт орлох бүтээгдэхүүн худалдан авсан нь нийт худалдан авалтын 3 хувийг байв. Энэ хэмжээ 2013 онд 15% буюу 27,6 тэрбум төгрөг, 2014 онд 17% буюу 45,7 тэрбум төгргийн барааг үндэсний үйлдвэрлэгчдээс худалдан авсан ба 2013 онтой харьцуулахад 165%-иар буюу 18,1 тэрбум төгрөгөөр өссөн.

Дөрөвдүгээрт, Компаний нийгмийн хариуцлагыг дэмжин хөгжүүлэх чиглэлээр олон улсын стандартад нийцсэн эрүүл мэндийн оношилгоо, эмчилгээгний Эрдэнэт медикал төвийг Япон менежментэй хөгжүүлэх, Монгол улсын иргэн бүр орчин үеийн эмчилгээ оншилгоог эх орондоо хийлгэж боломж бий болгох,эмчилгээ оншилгоонд гадаад руу урсаж буй валютын урсгалыг дотооддоо төвлөрүүлэх ач холбогдолтой юм. “Эрдэнэт медикал” төв эмнэлэг нь 2016 оноос эхлэн бие даан үйл ажиллагаагаа явуулах боломжтой болох юм. Мэдээж эдгээр бодлогыг хэрэгжүүлэхэд санхүүгийн эх үүсвэрийг яаж бүрдүүлэх нь хамгаас чухал бөгөөд Юуны өмнө уурхайн хаалт хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх Хаалт хөгжлийн сан байгуулах, сангийн эрх зүйн үндсийг бүрдүүлэх талаар мэргэжлийн яам, УИХ-ын түвшинд ажиллаж байна.

Эцэст нь тэмдэглэхэд 2013-2016 онд Эрдэнэт үйлдвэр ХХК-ний гүйцэтгэх захирал асан Ц.Даваацэрэнгийн удирдлагын доор хэрэгжүүлсэн дээрх бодлогын үр шимийг өнөөдрийн захирал Х.Бадамсүрэн үргэлжлүүлэн хэрэгжүүлж зохих үр шимийг нь зэсийн үнийн өсөлтөөр хурааж , хаалт хөгжлийн бодлогын хүрээнд хэрэгжүүлэх үйлдвэржүүлэлтийн төлөвлөгөөг боловсруулж, төсөл хөтөлбөр боловсруулахад Төрөөс баримтлах аж үйлдвэрийн бодлогын баримт бичигт туссан зорилтууд чухал ач холбогдолтой болохыг онцлон тэмдэглэж байна.

Н.Энхдэлгэр

С.Бямбацогт: Хятад ногооны татварыг нэмэх хууль санаачилна
С.Бямбацогт: Хятад ногооны татварыг нэмэх хууль санаачилна
 
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.