Xөхөгчин үхэр өдөр
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/06/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 29 секунд
Xөхөгчин үхэр өдөр

Xөхөгчин үхэр өдөр

Өнөөдөр аргын тооллын 2015 оны зургаадугаар сарын 18. Пүрэв гараг. Билгийн тооллын XVII  жарны “Галзууруулагч” хэмээгч модон хонин жилийн зуны дунд хар морь сарын Билгийн тооллын шинийн 2. Бархасвадь гараг.  Өглөгт охин одтой, 6 цагаан мэнгэтэй хөхөгчин үхэр өдөр.  Өдрийн барилдлага Хотол чуулган. Шүтэн барилдлага Сэрэхүй. Өдрийн наран 5 цаг 55 минутад мандан, 20 цаг 55 минутад жаргана. Тухайн өдөр тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр найз нөхдийг түшиж элдэв үйлийг түргэн бүтээх, бүтээл туурвил эхлэх, бизнэс эхлэх, цар ихтэй үйлийг эхлэх, бясалгал хийх, доодсыг асран өглөг, хандив өргөх, мал арилжих, буг дарах, газрын ам бооход сайн. Байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.

Армени, Азербайжан улсууд газрын маргааны улмаас ДАЙНЫ БАЙДАЛ зарлалаа
Армени, Азербайжан улсууд газрын маргааны улмаас ДАЙНЫ БАЙДАЛ зарлалаа
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/06/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.