ТАТВАРЫН АЛБАНААС ИЛГЭЭХ QR КОД БҮХИЙ НЭХЭМЖЛЭХЭЭР ТАТВАРАА НЭГ ТӨГРӨГИЙН Ч ЗӨРҮҮГҮЙ ТӨЛӨХ БОЛОМЖТОЙ БОЛЖЭЭ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/11/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
3 минут 9 секунд
ТАТВАРЫН АЛБАНААС ИЛГЭЭХ QR КОД БҮХИЙ НЭХЭМЖЛЭХЭЭР ТАТВАРАА НЭГ ТӨГРӨГИЙН Ч ЗӨРҮҮГҮЙ ТӨЛӨХ БОЛОМЖТОЙ БОЛЖЭЭ

ТАТВАРЫН АЛБАНААС ИЛГЭЭХ QR КОД БҮХИЙ НЭХЭМЖЛЭХЭЭР ТАТВАРАА НЭГ ТӨГРӨГИЙН Ч ЗӨРҮҮГҮЙ ТӨЛӨХ БОЛОМЖТОЙ БОЛЖЭЭ

Төрийн үйлчилгээний нэгдсэн систем “E-Mongolia”-д татварын 48 үйлчилгээг нэгтгэсэн талаар Татварын ерөнхий газрын дарга Б.Заяабал мэдээллээ.

Монголын Татварын албаны хувьд 2001 оноос эхлэн татварын тайланг цахимаар авах оролдлогыг хийж эхэлжээ. Харин одоо минутад 345, цагт 21 мянга орчим татвар төлөгч цахимаар татварын үйлчилгээг авч байнаЭхний есөн сарын дотор зөвхөн цахимаар хүсэлт гаргаж, тодорхойлолт авсан иргэдийн тоо давхардсан байдлаар 1,589,643-т хүрчээ.

Татварын үндсэн 5 үйл ажиллагааг бүрэн цахимжуулжээ:

  • Татвар төлөгч татварын албанд бүртгэгдэх

Биеэр ирж татварын албанд бүртгүүлдэг байсан бол Улсын бүртгэл дээр бүртгэгдсэн даруйд Татварын албанд цахимаар бүртгэгдэнэ.

  • Хуулийн дагуу тайлан өгөх

Бүх тайлагналыг цахимаар авдаг болжээ. ААН-үүдийн явуулсан тайланг ХУР системээр дамжуулан нэгдсэн систем автоматаар шалгаж, алдаатай байвал тайланг буцаан явуулдаг болжээ. Өмнө нь буруу ч байсан зөв байсан хүлээж авдаг байсан. Ингэснээр тухайн бизнес эрхлэгчийн татвартай холбоотой эрсдэлээс хамгаалагдах боломж бүрдэх юм.

  • Төлбөр төлөх

Өмнө нь бодсон тайлан дээрээ үндэслээд нягтлан нь нэхэмжлэхээ үүсгэж, банк дээр очиж төлдөг байсан бол одоо Татварын алба автоматаар нэмэхжлэх үүсгэж, бүртгэлтэй нягтлан эсвэл захирлынх нь цахим шуудангийн хаяг руу явуулдаг болжээ.

Нэг төгрөгийн ч зөрүүгүй, QR код бүхий нэхэмжлэхийг татвар төлөгч уншуулаад, Монголбанкнаас зөвшөөрсөн бүх төлбөрийн механизмаар төлөх боломжтой юм. Өмнө нь нягтлан өөрөө нэхэмжлэх үүсгэж төлдөг байсан учраас нэг төгрөг, 500 төгрөг гэх мэт жижиг мөнгөн дүнгүүдийг төлдөггүй байсан. 10.000.550 төгрөг төлөх байсан бол 10 саяыг нь төлчихөөр 550 төгрөгийн өртэй үүсдэг.Дараа нь тухайн компани тендерт ороход 550 төгрөгийн өртэй гэх шалтгаанаар хасагддаг байжээ.

  • Хяналт шалгалтын процесс

Жижиг цайны газар ажлуулдаг Дулмаа эгчийг Эрдэнэт, Оюутолгойтой харьцуулж болохгүй гэх үүндээс Татварын багц хууль батлагдсан гэж Татварын ерөнхий газрын дарга Б.Заяабал онцолж байлаа.

Тэрбээр “Жижиг, бичил ААН-үүдэд хийгдэх хяналт, шалгалтыг заавар, зөвлөгөө өгөх арга зүй рүү нь чиглүүлдэг болсон. Том, дунд ААН-үүдээс зөвхөн эрсдэлтэй ААН-үүдийг шалгадаг болсон. Өмнө нь хийгддэг байсан хяналт, шалгалтын тоо татварын бодлоготой холбоотойгоор гурав дахин бууруулсан” хэмээн ярив.

Татварын 45 үйлчилгээг цахим болгосноос гадна татварын өртэй, өргүй тодорхойлолт авдаг үйлчилгээг бүгдийг нь цахим болгожээ. Ийнхүү дээрх татварын үйлчилгээг цахимд шилжүүлснээр татвар төлөгч талд 21 орчим тэрбум төгрөгийн хэмнэлт гарчээ.

Эх орны сэдэвт дуу хууртай цуглаан болов
Эх орны сэдэвт дуу хууртай цуглаан болов
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/11/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.