Түлэгдсэн хүүд тусалсан Л.Оюунчимэгийн МУ-д нэвтрэх эрхийг сэргээлээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2014/12/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 30 секунд
Түлэгдсэн хүүд тусалсан Л.Оюунчимэгийн МУ-д нэвтрэх эрхийг сэргээлээ

Түлэгдсэн хүүд тусалсан Л.Оюунчимэгийн МУ-д нэвтрэх эрхийг сэргээлээ

 

Монгол Улсад сурч байхдаа хууль дүрэм зөрчин “ажил хийсэн” гэсэн үндэслэлээр албадан гаргуулж байсан Л.Оюунчимэгийн нэвтрэх эрхийг сэргээсэн байна. Тодруулбал, БНХАУ-ын Шинжиний иргэн Л.Оюунчимэг нарын хүмүүсийг 2016 он хүртэл Монгол Улсад нэвтрэх эрхгүйгээр албадан гаргаад байсан билээ.

Тэгвэл Л.Оюунчимэг нь түлэгдэж гэмтсэн Б.Бэлгүүтэй хүүд туслах аяныг БНХАУ-ын Эрээн хотод өрнүүлж, улмаар 7.0 сая төгрөгийг цуглуулж хандивласан буянтай үйл хийсэн юм.

Энэ үйлдлийг нь Монгол Улс өндрөөр үнэлж, Иргэний харъяалал шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын /ИХШХЕГ/дарга Б.Пүрэвдоржийн 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн тушаалаар Л.Оюунчимэгийн Монгол Улсад нэвтрэх эрхийг сэргээсэн байна.

Энэ тушаалыг 2014 оны 12 дугаар сарын 23-ны өдөр ИХШХЕГ-ын Хяналт шалгалтын газрын дарга Х.Бэхбат танилцуулсан бөгөөд “Л.Оюунчимэг нь хууль дүрэм зөрсөн учраас албадан гаргасан нь үнэн. Бид түүнийг Б.Бэлгүүтэй хүүд тусалсан гэдгийг мэдэж байгаа. Тиймээс Л.Оюунчимэгийн Монголд ирэх эрхийг сэргээж байгаа юм. Энэ нь Б.Бэлгүүтэйд тусалж байгаа бидний тусламж. Бидний ирээдүй болсон энэ хүү эрүүл болох ёстой” гэж хэлсэн байна.

Эх сурвалж: zaluu.com

Цагаан луу өдөр
Цагаан луу өдөр
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2014/12/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.