Баян-Өлгий аймгийн Засаг дарга согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад осол гаргажээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
0 минут 57 секунд
Баян-Өлгий аймгийн Засаг дарга согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад осол гаргажээ

Баян-Өлгий аймгийн Засаг дарга согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад осол гаргажээ

Баян-Өлгий аймгийн Засаг дарга Д.Бауыржан нь энэ сарын 15-н /2022.10.15/ буюу өнгөрсөн амралтын өдөр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад зам тээврийн осол гаргасан байна.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар тэрбээр өөрийн өмчлөлийн цагаан өнгийн Ланд-200 маркийн автомашиныг унаж яваад Баян-Өлгий аймгаас гарч явахдаа энэхүү ослыг гаргажээ. Ослын газарт тус аймгийн Зам цагдаагийн хэлтсийн алба хаагчид очиж хэмжилт, бүртгэл хийжээ.

Одоогоор түүний биеийн байдал сайнгүй байгаа бөгөөд мөр нь хугарсан гэх мэдээлэл байна.

Ташрамд дурдахад,Д.Бауыржан нь өмнө нь хэд, хэдэн хэрэгт холбогдож /согтуугаар/ ёс зүйн алдаа гаргасан учраас хариуцлага тооцох асуудлыг хөндөх талаар яригдаж байсан билээ.

Цензургүй Яриа нэвтрүүлэгт Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, УИХ-ын гишүүн С.Баярцогт оролцов /видео/
Цензургүй Яриа нэвтрүүлэгт Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, УИХ-ын гишүүн С.Баярцогт оролцов /видео/
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.