Цаг агаарын урьдчилсан мэдээ: Малчид ард иргэдийн анхааралд
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2014/12/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
2 минут 22 секунд
Цаг агаарын урьдчилсан мэдээ: Малчид ард иргэдийн анхааралд

Цаг агаарын урьдчилсан мэдээ: Малчид ард иргэдийн анхааралд

  

2014 оны 12 дугаар сарын 17-ны 08 цагаас 20 цаг хүртэлх

                                                цаг агаарын урьдчилсан мэдээ:

  Нутгийн  хойд хэсгээр үүлшинэ. Баруун зүгийн нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурга шуурна.  Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр, Алтайн уулс, Арц Богдын өвөр хоолойгоор секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын сав газраар17-22 градус, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон голын сав газраар 10-15 градус, говийн бүс нутгаар 3-8 градус, бусад нутгаар 6-11 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. 8-10 градус хүйтэн байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 17 градус хүйтэн, харьцангуй чийг 80 хувь, агаарын даралт 872 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

 

 

2014 оны 12 дугаарсарын18-наас12 дугаар сарын 22-ныг хүртэлх

  цаг агаарын урьдчилсан  төлөв:

 

  18-нд зарим газраар, 19-нд төв, зүүн зүгийн нутгийн хойд хэсгээр, 20-нд зүүн зүгийн нутгаар цас орж, салхи секундэд 12-14 метр хүрч цасан шуурга шуурна. 18-нд нутгийн хойд хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар хүйтний эрч чангарч Дархадын хотгор, Идэр, Тэс голын сав газраар шөнөдөө 33-38 градус, өдөртөө   21-26 градус, Хүрэн бэлчир, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Халх голын сав газраар шөнөдөө 27-32 градус, өдөртөө 16-21 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 17-22 градус, өдөртөө 6-11 градус, бусад нутгаар шөнөдөө 21-26 градус, өдөртөө 11-16 градус хүйтэн байна. 21-нд өдөртөө хүйтний эрч суларна. 

“Тендерчин” А.Эрдэнэтуяа дахин албан тушаалдаа очих гэж саарал ордноор манаргаж явна
“Тендерчин” А.Эрдэнэтуяа дахин албан тушаалдаа очих гэж саарал ордноор манаргаж явна
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2014/12/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.