Оросын иргэн Е.Александр хүний амийг хохироов
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2014/12/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 25 секунд
Оросын иргэн Е.Александр хүний амийг  хохироов

Оросын иргэн Е.Александр хүний амийг хохироов

Манай улс хойд хөрш, Оростой харилцан визгүй зорьчих гэрээ байгуулсан нь эерэг, сөрөг нөлөө ихтэй болжээ. Орос орон эрүүгийн хүнд “гарууд” олонтой тул төрөл бүрийн гэмт хэрэг их гардаг ажээ. Тэдгээрээс Монгол руу орж ирэх нь элбэг тохиолдох хандлагатай. Саяхан ОХУ-ын иргэн Е.Александр гэгч согтуу эр машин жолоодож яваад 22-ын товчооны дэргэд машиныхаа дугуйг янзалж байсан Монголын нэг иргэнийг  дайрч амийг нь хохироосон байна. Түүний биед аль улсын харъяат болохыг тодорхойлсон бичиг баримт байгаагүй бөгөөд цагдаа нарт тэр “Би ОХУ-ын иргэн, гээд Монголд арваад жил хараар амьдрахдаа “Э” гэдэг монгол бүсгүйтэй хамтран амьдарч байснаа хэлжээ. Цагдаагийн дуудлагаар тэрхүү “Э” гэгч эмэгтэй нь удалгүй цагдаагийн ажилтнууд дээр очиж үүнийг нь нотолсон байна.  Е.Александрыг одоо цагдан хорих 461 дүгээр ангид саатуулаад байгаа аж. Тэрбээр “ОХУ-д жинхэнэ эхнэр маань амьдардаг”  гэсэн бөгөөд үүнээс үзэхэд Орост ч, Монголд ч эхнэртэй байхыг хичээсэн нэгэн бололтой.

Б.Баяр

Эх сурвалж: Түмэн.мн

Ж.Энхбаяр: Шатахууны үнийг бууруулах бүрэн бололцоотой ч засгийн газар хөдлөхгүй байна
Ж.Энхбаяр: Шатахууны үнийг бууруулах бүрэн бололцоотой ч засгийн газар хөдлөхгүй байна
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2014/12/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.