Д.Сумъяабазар: Бүх зүйлийг захиргаадалтаар шийдэж болохгүй
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/11/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 3 секунд
Д.Сумъяабазар: Бүх зүйлийг захиргаадалтаар шийдэж болохгүй

Д.Сумъяабазар: Бүх зүйлийг захиргаадалтаар шийдэж болохгүй

Нийслэлийн Онцгой комиссын өчигдрийн хуралдаанаар иргэдэд учирч буй хүндрэлийн асуудлыг голчлон ярилцжээ. Энэ үүднээс хүргэлтийн үйлчилгээг өдрийн горимд шилжүүлж шийдвэрлэсэн байна.

Түүнээс гадна хүндэтгэх шалтгаантай иргэд хөдөлгөөнд оролцох боломжийг нээж өгөхийг үүрэг гүйцэтгэж буй хүмүүст Хотын даргын зүгээс хүсчээ. Хуралдааны үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар "Амьдрал бол баян. Яаралтай эмнэлэгт үзүүлэх гэж байгаа хүмүүст уян хатан ханд. Бүх зүйлийг захиргаадалтаар шийдэж болохгүй. Өвчтэй зовлонтой хүмүүсийг ойлгож, хүндэтгэж харьцах ёстой" гэжээ.

Түүнчлэн хот руу нэвтрэх товчоодод хорт хавдартай болон эмнэлэгт зайлшгүй хүргэх өвчтэй хүмүүс ирсэн ч нэвтрүүлэхээс татгалзсан, саатуулсан зэрэг гомдол, шүүмжлэл нийгмийн сүлжээнд гараад байсан. Харин УОК-ийн Шуурхай штабаас дээрх иргэдийг эмнэлэгт хүргэн ажилласан талаар мэдэгдлээ.

Эх сурвалж: shuurhai.mn Г.ОЧИР

УДБЭТ-ын хамт олон 52 дахь улирлынхаа нээлтийг хийнэ
УДБЭТ-ын хамт олон 52 дахь улирлынхаа нээлтийг хийнэ
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/11/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.