Ц.Анандбазарын бэлгийн дарамтыг ЦАГДАА, ЖАГСААЛ, БАРИМТ...МОНГОЛ ДИЙЛДЭГГҮЙ!
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
2 минут 39 секунд
Ц.Анандбазарын бэлгийн дарамтыг ЦАГДАА, ЖАГСААЛ, БАРИМТ...МОНГОЛ ДИЙЛДЭГГҮЙ!

Ц.Анандбазарын бэлгийн дарамтыг ЦАГДАА, ЖАГСААЛ, БАРИМТ...МОНГОЛ ДИЙЛДЭГГҮЙ!

УИХ-ын гишүүн Ц.Анандбазар үнэхээр хүчтэй, чадалтай хүн юм. Эсвэл түүнийг яаж ч чаддаггүй Монгол өөрөө хүчгүй юм.

Төрийн өндөр албан тушаалтан олон арван охид эмэгтэйчүүдэд ажлын байрны бэлгийн дарамт учруулсан баримт, нотолгоо ил болсноос хойш бүхэл бүтэн 100 хоног өнгөрөөд байна. Одоогоос 3 саруй гаруйн өмнө иргэн Б.Сүндэръяа Ц.Анандбазарын бэлгийн дарамтын талаарх мэдээллийг олон нийтэд ил болгосноос хойш түүний хохирогч болж байсан олон арван бүсгүй ил далд хэргийг ярьж, баримт нотолгоо харуулсан эрэн сурвалжлах нэвтрүүлгүүд цацагдаж байв.

Үүнээс улбаалж нийгэмд томоохон эсэргүүцэл үүсч бүр төв талбай дээр хэдэн мянган иргэд жагсч энэ үйл явдлыг эсэргүүцсэн.

Төд удалгүй Б.Сүндэръяагийн гомдлоор ЦЕГ-аас Ц.Анандбазарт холбогдох хүчирхийллийн хэргийг шалгаж эхэлсэн гэх ч одоогоор хэрэг сураг алдраад байна. Цагдаа Ц.Анандбазарыг буруутай ч гэсэнгүй, буруугүй ч гэсэнгүй 3 сар гарангийн хугацаа өнгөрөөд байна.

Энэ хугацаанд Ц.Анандбазарын сонгогдсон тойрог Булган аймгийн иргэдийн төлөөлөл түүнийг УИХ-ын гишүүнээс нь эргүүлэн татах гарын үсэг цуглуулж эхлээд л мөн сураг алдарлаа.

Өнгөрсөн хугацаанд болсон үйл явдал товчхондоо ийм. Монголын төрийн сэнтийд, хууль тогтоох дээд байгууллагад ийм нөхөр суугаа гэж хэлэхэд ч, бодоход ч эгдүү зэвүүцэл төрүүлэм 100 хоног өнгөрчээ. Гэвч өнөөдөр Ц.Анандбазар байсан байрандаа, УИХ-ын гишүүнийхээ сэнтийд заларч, монголчуудын толгой дээр хууль тогтоох нэрээр зайдаллаж сууна. Түүнийг цагдаа, жагсаал, баримт...ерөөсөө Монгол Улс өөрөө дийлэхгүй байна.

Охид эмэгтэйчүүдийг яаж дарамталж хүчирхийлдэг байсан СХЕМ НЬ ил болсон байхад ч түүнтэй Монгол Улсыг төлөөлөн, 3 сая монголчуудын тэгш эрх, эрх чөлөөг хангахаар хууль тогтоож суугаа 75 гишүүн, парламент, Булган аймгийнхан, хууль сахиулах цагдаа ЮУ Ч ХИЙЖ ЧАДАХГҮЙ БАЙНА!

Соёлжсон, хөгжингүй орнуудын төрийн албан хаагчдын ёс зүйн тухай энэ удаа дурдаад ч хэрэггүй. Монголчууд хүчирхийлэл, бэлгийн дарамтыг хүлээн зөвшөөрсөн 100 хоног ийнхүү өнгөрч байна!!!

Эх сурвалж: shuurhai.mn Г.ОЧИР

“Ховор амьтан агнах, барих тусгай зөвшөөрөл олгох журам“-д нэмэлт өөрчлөлт оруулах журмын төслийг хэлэлцлээ
“Ховор амьтан агнах, барих тусгай зөвшөөрөл олгох журам“-д нэмэлт өөрчлөлт оруулах журмын төслийг хэлэлцлээ
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.