Цагдаа найман сартай жирэмсэн эмэгтэйг бороохойдсоны улмаас хүүхэд энджээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/06/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 18 секунд
Цагдаа найман сартай жирэмсэн эмэгтэйг бороохойдсоны улмаас хүүхэд энджээ

Цагдаа найман сартай жирэмсэн эмэгтэйг бороохойдсоны улмаас хүүхэд энджээ

Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороонд оршин суух найман сартай жирэмсэн иргэн С-ийг цагдаа хүч хэрэглэн хоёр удаа цахилгаан бороохойгоор бороохойдосны улмаас иргэн С-ийн найман сартай хүүхдийнх нь зүрх нь зогсож улмаар хүүхдээ алдсан байна.

   Тодруулбал, энэ хэрэг өнгөрсөн сард буюу 2016.05.17-ий оройн 21 цагийн орчимд иргэн С нь нэгэн эмэгтэйтэй маргалдсаны улмаас үүдсэн байдаг. Маргалдаж буй эмэгтэй дуудлага өгсөний дагуу эргүүлийн хоёр цагдаа ирээд жирэмсэн эмэгтэйрүү уурлан хоёр удаа бороохойдсон байна. Жирэмсэн эмэгтэй бороохойдуулсны улмаас бие нь муудан, сууж байтал маргалдаж байсан эмэгтэйн найз гэх эрэгтэй ирээд алгадаад унагаасан байдаг байна. Жирэмсэн бүсгүй гэртээ хариад бие нь муудаж эмнэлэгт хүргүүлэн очиход хүүхдийн зүрх зогссон байсан аж. Ингээд маргааш нь өдрийн 12 цагийн үед "Кисер" хагалгаанд орж хүүхдээ авахуулсан байна. 

   Одоогоор цагдаагийн байгууллага эндсэн хүүхдийг задлан шинжилгээнд оруулж хэргийг шалгаж байгаа юм байна. Энэ талаарх мэдээллийг эргэн мэдээллэх болно.

Жиргээ.мн

Б.Үүрд

ТӨРИЙН БАНК: Гялс зээл хэрхэн авах вэ?
ТӨРИЙН БАНК: Гялс зээл хэрхэн авах вэ?
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/06/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.