Иргэдийн зээлд өршөөл үзүүлэхийг 1349 иргэн дэмжжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/09/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 25 секунд
Иргэдийн зээлд өршөөл үзүүлэхийг 1349 иргэн дэмжжээ

Иргэдийн зээлд өршөөл үзүүлэхийг 1349 иргэн дэмжжээ

 

“Эрх чөлөөг хэрэгжүүлэгч” намаас иргэдийн зээлд өршөөл үзүүлэх хуулийн төсөл санаачилсан. Тэд үүнтэй холбоотойгоор иргэдийн дунд санал асуулга явуулсан. Тэгвэл иргэдийн зээлд өршөөл үзүүлэх санал асуулгад одоогоор хотод350 иргэн, Дорноговьд 500, Баянхонгорт 450, Төв аймагт 49 нийт 1349 иргэн оролцож, өршөөл үзүүлэх нь зүйтэй хэмээн саналаа ирүүлээд байгаа аж. Хүйсийн хувьд авч үзвэл 45 хувь нь эмэгтэй, 55 хувь нь эрэгтэйчүүд байгаа бөгөөд20-оос дээш насныхан энэ судалгаанд хамрагджээ. Тус намаас УИХ-аар Эдийн засгийн өршөөлийн хууль ойр ойрхон гарч томоохон пүүс компаниуд тэрхүү өршөөлд нь багтаж байгаа нь хэт нэг талыг барьсан, жирийн иргэдээ орхигдуулсан шударга бус явдал хэмээн тэд үзсэн учир хуулийн төсөл санаачилсан гэх тайлбарыг өгч байгаа. Түүнчлэн энэхүү хуулийг баталбал хэрэглээний зээлтэй 650 мянга орчим гэр бүл, 300 мянга гаруй ганц бие хүн Өршөөлийн хуульд хамрагдаж арилжааны банкнаас авсан зээлээ төлөхгүй байх боломж бүрдэнэ гэх тооцоог ч тэд хийгээд байгаа.

 
 

 

“Залуус бид бие даагч Баатаржавын МӨНХСОЁЛЫГ дэмжихээр шийдлээ.”
“Залуус бид бие даагч Баатаржавын МӨНХСОЁЛЫГ дэмжихээр шийдлээ.”
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/09/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.