Монгол Улсын 1.8 сая гаруй залуу ирээдүйд тэтгэврээ авч чадахгүйд хүрч болзошгүй
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/06/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
10 минут 23 секунд
Монгол Улсын 1.8 сая гаруй залуу ирээдүйд тэтгэврээ авч чадахгүйд хүрч болзошгүй

Монгол Улсын 1.8 сая гаруй залуу ирээдүйд тэтгэврээ авч чадахгүйд хүрч болзошгүй

Манай улсын нийт хvн амын 60 гаруй хувийг15-54 насныид хєдєлмєрийннаснызалуус эзэлж байна. Хvн амын єсєлт 10-15 жилийн хооронд нилээн эрчимтэй vргэлжлэх ч 2030 оноос саарч, дундаж насжилт нэмэгдэх хандлагатай байгаа юм. Ингэснээр нийт хvн амд эзлэх ахмад настны тоо єсєж, эдvгээ тэтгэврийн насныхан 10%-ийг эзэлж байгаа бол2050 он гэхэд 53%-д хvрч 5 дахинєснє гэсэн судалгааг дэлхийн банкны мэргэжилтнvvд хийжээ. 
Энэ vед ахмад настанд vзvvлэх эрvvл мэнд, нийгмийн хамгааллын зардал єсєж, тєсєвт хvндхэн ачаалал ирэх бєгєєд єнєєдєр хvчин тєгєлдєр vйлчилж буй тэтгэврийн тогтолцоо энэ хэрэгцээг хангаж чадахгvйд хvрэхээр байна. Нэг vгээр хэлбэл ирэх 40 жилд єнєєдєр ид хєдєлмєрлєж буй 1,8 сая залуусын ирээдvйн санхvvгийн баталгаа алдагдаж, хангалттай тэтгэврийн орлоготой байх нєхцєл хумигдах юм. 
Манай улсын тэтгэврийн тогтолцоо нь 1995 оноос эхтэй нэг давхаргат, орлогоосоо зарлагаа санхvvжvvлэх зарчимд суурилдагхаламжийн шинж чанартай хувиарлалтын тогтолцоо. Энэ тогтолцоо нь тэтгэврийн сангийн шимтгэлийн орлогоор сангийн зардлыгсанхvvжvvлдэг. Мєнтэтгэврийн сангийн мєнгийг эргээд vр ашгаа єгєх тєсєл хєтєлбєрт хєрєнгє оруулалт хийх зэргээр єсгєж vржvvлэх бодлого гэж огтхон ч хийгддэггvй. Иргэд єндєр эсвэл бага шимтгэл тєлснийг vл харгалзан тэтгэвэр ойролцоо тvвшинд тогтоогддог. 

Тухайн иргэн 20-30 жил тасралтгvй хєдєлмєрлєж, насаараа шимтгэл тєлсєн ч тэтгэвэртээ гарч амжилгvй насан эцэс болсон тохиолдолд vр хvvхэд хань ижилд нь нэг ч тєгрєг олголгvй шууд улсын орлого болгодог... гэх мэт хэтэрхий шударга бус тогтолцоотой явж ирсэн. Хэдийгээр 1999 оноос тэтгэврийн нэрийн дансны тогтолцоонд шилжиж, 1960 оноос хойш тєрсєн иргэдийгхийсвэр нэрийн дансанд хамруулж эхэлсэн ч энэнь ємнєхєєсєє гоц гойд ялгарах зvйлгvй юм. 

Харин 2015оноос хийсвэр нэрийн дансанд шимтгэл тєлсєн иргэд тэтгэвэртэй гарч эхлэнэ. Тэдгээр иргэдийн тэтгэврийн хэмжээг тооцож vзхэд цалинд жишиж тооцсон тэтгэврийн тооцооноос 30 гаруй хувь бага буюу одоо тэтгэвэр авч буй иргэдийнтэтгэврээс 30 гаруй хувь бага буюу зєрvvтэй байна. Цаашид нэрийн дансны тогтолцоогоор тооцсон тэтгэврийн орлого нь иргэдийн сvvлийн цалингийн 30 хувьтай тэнцvv хэмжээнд тогтоогдохоор байна. 2014 оны эцсээр тэтгэврийн дундаж хэмжээ 249 600 байгаа ч нийт тэтгэвэр авагчдын 60% нь бvрэн тэтгэврийн доод хэмжээ буюу 145 000 – 180 000 тєгрєгийн тэтгэврийг авчээ. Гэтэл 2014 оны эцсийн байдлаар нийт хvн амын амьжиргааны тvвшин улсын дунджаар 169 000 тєгрєг, иргэдийн сарын дундаж цалин 762 900 тєгрєг байгаа нь тэтгэвэрт гарч байгаа иргэний тэтгэврийн орлого нь амьдралын хамгийн наад захын хэрэгцээг хангах тєдий л байна гэсэн vг юм.
Тvvнчлэн сvvлийн жилvvдэд нийгмийн даатгалын сангийн улсын тєсвєєс авах татаас байнга нэмэгдэж, сангийн алдагдал жил ирэх тутам єсч байна. 

Хэрвээ энэ байдлаар нэг давхаргат тэтгэврийн тогтолцоо vргэлжилсээр байвал 5 жилийн дараа гэхэд даатгалын сангийн алдагдал єсч ДНБ-н 4.5 хувьд хvрэх ба тэтгэврээ тавьж чадахгvйд хvрэх эрсдэл vvсээд байна.
Хэдийгээр 2008 оноос манай улс олон давхаргат тэтгэврийн тогтолцоонд шилжих асуудлыг ярьж байгаабодитоор хийж, хэрэгжvvлсэн ажил, батлагдсан хууль тогтоомж єнєєг хvртэл байхгvй байна. 
Сонгодог утгаараа олон давхаргат тэтгэврийн тогтолцоог зєв хэрэгжvvлж чадвал иргэд хангалттай тэтгэврийн орлоготой байх гол нєхцєл бий болдог. Энэ тогтолцоо нь:

Эдгээрээс манай улс зєвхєн 1-р давхаргабуюу тєрийн тэтгэврийг хэрэгжvvлж байгаа нь тэтгэврийн хэмжээ маш бага тогтоогдох, улсын тєсвийн алдагдлыг нэмэгдvvлэх нєхцєл болж цаашид тэтгэвэр тэтгэмж олгож чадахгvйд хvрэх гол эрсдэлийг бий болгоод байна. 
Энэ бvхэн ньиргэдэд нэмэлт тэтгэврийн тогтол­­цооны эрэлт хэрэгцээ, шаардлага буйг бодитоор харуулж байна. 
Иймд иргэдэд ирээдvйн санхvvгийн баталгаагаа хангахуйц тэтгэврийн хангалт­­тай орлогыг тєрийн болон хувийн сектороосхvртэх, нийгмийн халамжийн vйлчилгээг олон эх vvсвэрээс авах боломжийг олгох vvднээс тогтолцооны шинэчлэлийг хийж олон давхаргат тэтгэврийн тогтолцоог хєгжvvлэх цаг иржээ. 

ХУВИЙН ТЭТГЭВИЙН ТОГТОЛЦОО

Улсын тэтгэврийн тогтол­­цоог тєрєєс санхvvжvvлж, хэрэгжvvлдэг. Харин хувийн тэтгэврийн тогтолцоог хувийн хэвшлийнхэн vvсгэн байгуулж, хувь хvмvvс ажил олгогч санхvvжvvлэгчийн vvргийг гvйцэтгэн, хувийн тэтгэврийн сангууд эсхvл бусад мэргэжлийн байгууллагууд хэрэгжvvлдэг. 
Ихэнх оронд хувийн тэтгэврийн тогтолцоо нь тєрийн тэтгэврийн нэмэлт байдлаар хэрэгжиж,хувийн тэтгэврийн систем нь тєрийн тэтгэврийн системтэй зэрэг­­цэн оршдог бєгєєд хувийн тэтгэврийн сангууд нь иргэдийг нэмэлт тэтгэврийн хуримтлалаар хангадаг байна. 
Єндєр хєгжилтэй орнуудад хувийн тэтгэврийн тогтолцоонд нийт ажиллагсдын 50 хvртэл хувийг хамарч байна. Тухайлбал Голланд улсад нийт хєдєлмєрийн насны иргэдийн 90 хувь нь хувийн тэтгэврийн тогтолцоонд хамрагддаг бол тэтгэврийн хэмжээ нь тухайн улсын дундаж цалингийн 90% тай тэнцvv тогтоогддог. 

ТЭТГЭВРИЙН ХЭМЖЭЭ ГАДНЫ УЛС ОРНУУДАД: 

Хувийн тэтгэврийн тогтолцоог хэрэгжvvлдэг томоохон институци нь хувийн тэтгэврийн сангууд байдаг. Хувийн тэтгэврийн сан нь хувь хvмvvс болон тэдгээрийн ажил олгогчоос оруулсан шимтгэл хураамжаас бvрдэх бєгєєд хувийн тэтгэврийн тогтолцоог санхvvжvvлэх, иргэдэд ирээдvйн тэтгэврийн хангалттай орлого бий болгох зорилготой сан юм. 
Энэ сангууднь олон улсад тусгайлан бие даасан хуулийн этгээд /траст, сан, корпорац/ хэлбэртэй, эсхvл хуулийн этгээдийн эрхгvй хэлбэрээр байгуулагддаг. Сангийн vйл ажиллагааг тєрєєс нь тєрєл бvрээр, ялангуяа татварын бодлогоор дэмждэг. 
Харин манай оронд хувийн тэтгэврийн тогтолцоо орших эрх зvйн нєхцєл хараахан хангагдаагvй ч одоо байгаа орчин нєхцєлдєє тохируулан корпораци компаниудын байгуулсан бие даасан хуулийн этгээд, эсвэл ажахуйн нэгжvvдийн нэгдэл хэлбэрээр, эсвэл зарим ажиллагсдын эвлэлдэн нэгдэх хэлбэрээр /vйлдвэрчний эвлэл, ажилтнуудын холбоо г.м./ байгуулагдаж, иргэний эрх зvйн vндсэн дээр vйл ажиллагаагаа явуулж байна.
Хувийн тэтгэврийн сангийн хєрєнгийг бvрдvvлэх vндсэн эх vvсвэр нь ажиллагсдын болон ажиллагсдынхаа ємнєєс ажил олгогчийн тєлсєн тэтгэврийн хуримтлал болно. Ингэхдээ ажилтан, ажил олгогч нар тэтгэврийн хуримтлалыг тэнцvv хэмжээгээр, эсхvл ажил олгогч нь илvv хэмжээгээр тєлдєг. Тэтгэврийн хуримтлалыг тэтгэврийн сангийн оролцогч тэтгэврийн сантай байгуулсан гэрээний vндсэн дээр ихэнхдээ сарын цалингийн тодорхой хувиар тооцож тохирсон байдаг. Хувийн тэтгэврийн сангийн хуримтлал нь ихэнхдээ цалингийн фондын 10%-аас хэтэрдэггvй бєгєєд сарын дээд болон доод орлогоор хязгаарласан хэмжээнээс тэтгэврийн хураамжийг тооцдог байна. 
Мєн тэтгэврийн сангийн хєрєнгийг санхvvгийн болоод хєрєнгийн зах зээлээр дамжуулан эдийн засгийн vр ашигтай салбаруудад хєрєнгє оруулалт хийж, оруулсан хєрєнгє оруулалтын єгєєжєєр урт хугацаанд найдвартай єсгєдєг.
Энэ єгєєж нь хувийн тэтгэврийн сангийн активыг бvрдvvлдэг бєгєєд тухайн зах зээлийн хєгжлийн тvвшингээс хамаарч єгєєж нь жилийн 10-25% эсвэл vvнээс ихээр ч тогтоогдох боломжтой. 
Иргэд тэтгэврийн насанд хvрээд хувийн тэтгэврийн сангаас хуримтлалаа нэг дор болон тодорхой тогтоосон хугацаанд тодорхой дvнгээр буцаан авах боломжтой байдаг. 
Хувийн тэтгэврийн тогтол­­­цоог хєгжvvлэх нь нийгмийн халамжийн тєрийн vvргээс хуваалцан, эдийн засагт томоохон хєрєнгє оруулалт хийхийн зэрэгцээ иргэд єєрсдєє ирээдvйдээ сана атавих, хуримтлал vvсгэх, хєрєнгє оруулалт хийх зэрэг эдийн засгийн хариуцлагыг нэмэгдvvлж, єєрсдийн хvссэн хэмжээний тэтгэвэр авах боломжийг олгодог нийгмийн болон эдийн засгийн хєгжил, хувь хvний хєгжилд чухал vvрэгтэй.
Монгол Улсад сvvлийн жилvvдэд бусад орны туршлагын нєлєєгєєр иргэдийн болон ажил олгогчдын хvсэл сонирхлын огтлолцол дээр нийгмийн шаардлагаар єєрєє хувийн тэтгэврийн сангийн vйл ажиллагааны эхлэлvvд тавигдаж эхлээд байна.
Иймд нэгэнт эрэлт, хэрэгцээ нь бий болоод буй энэ шаардлагыг харгалзан бусад орнуудын жишгээр хувийн тэтгэврийн тогтолцоог хєгжvvлэх шаардлагатай байна. 
Хувийн тэтгэв­­рийн тог­­тол­­­цоо болон тєрийн тэтгэврийн тогтолцоо нь нэгдмэл цогц зvйл тул хувийн тэтгэврийн тогтолцоог дангаар хєгжvvлэхэд бэрхшээлтэй байдаг. Иймд тєрийн зvгээс хувийн тогтолцоог бий болгох, хувийн тэтгэврийн сангийн vйл ажиллагааг дэмжих, ялангуяа ажил олгогч болон ажилтны хувийн тэтгэврийн хураамжид тєлж буй тєлбєрийн тодорхой дvнг татвараас чєлєєлєх зэрэг асуудлыг Монгол Улсын тэтгэврийн тогтолцооны шинэчлэлийн хvрээнд цогц байдлаар шийдвэрлэх шаардлагатай байгаа юм. 
Эх сурвалж:

[Монгол Тулгатны 100 эрхэм] – Л.Чинбат /Видео/
[Монгол Тулгатны 100 эрхэм] – Л.Чинбат /Видео/
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/06/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.