Охины ордныхон мөнгө санхүүгийн хувьд тогтвортой байна 41 минутын өмнө
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/05/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
6 минут 30 секунд
Охины ордныхон мөнгө санхүүгийн хувьд тогтвортой байна 41 минутын өмнө

Охины ордныхон мөнгө санхүүгийн хувьд тогтвортой байна 41 минутын өмнө

ХОНЬ - (3/21-4/19)
Та тайван амгалан байгаа боловч сайн найз, бизнесийн хамтрагчийн сэтгэл санаа таагүй байгаа. Хамаг хүчээ ойртон дотносоход ашиглаж, халамж тавьж байгаагаа харуул. Яриа хэлэлцээрээ үргэлжлүүлбэл ажил хэргийн асуудлууд саадгүй. Хүсэл зоригоо мартаж болохгүй. Хүнд суртлын дүрэм журам төлөвлөгөөнд саад болж, мухардалд оруулах байх. Гэвч тухайн мөчид зөв арга хэмжээ авбал даван гарч чадна.  
 
ҮХЭР - (4/20-5/20)
Өөрийн дотоод дуу хоолой зөн билгээ анхаарч сонсохгүй бол сонголт хийхдээ алдаж боломжоо өнгөрөөх вий. Шийдэлд хүрэхийн тулд нөлөө бүхий хүмүүсээс дэмжлэг хүссэнээр санасан хэрэг бүтнэ. Харин хэн нэгэн янз бүрийн явуулга хийх тул бусдын нөлөө ятгалганд бүү ороорой. Төрөлхийн бусдыг соронзон мэт татах чадвар өндөр байна. Хайр дурлал, ажил уран бүтээлдээ чин сэтгэлээсээ ханд. Хэнтэй ч бүү маргалд. Эхэлсэн ажлаа заавал дуусга.
 
ИХЭР - (5/21-6/21)
Мөрөөдлөө биелүүлэхийн тулд тодорхой төлөвлөгөө гарга. Хүсэл эрмэлзлэлийг бий болгож, зоригтой шийдвэр гаргаж сур. Гэр бүлтэй болохоор шийдсэн бол эргэлзэх хэрэггүй. Харин ойрын хугацаанд хүүхэдтэй болохоор төлөвлөөгүй бол сайтар ярилцахыг зөвлөж байна. Та хоёрын өдөр тутмын амьдрал завгүй үргэлжлэх хэдий ч дуртай зүйлээ хийж, спортоор хичээллэхээ зогсоох хэрэггүй. Энэ нь таны амьдралд баяр хөөр авчрах болно.
 
МЭЛХИЙ - (6/22-7/22)
Таны үг тустай байж болно. Бүр цаашлаад уг үндэстэй байж болно. Тэглээ ч гэсэн та бусдыг шүүмжлэх, буруутгахаас зайлсхийх хэрэгтэй. Хамт ажиллагсад юм уу хамт суралцагсад, ах дүү хамаатнууд чинь тантай адил бодолгүй байж болно шүү дээ. Тийм болохоор таны хатуу үгийг доромжлолд тооцож болох юм. Хэдийгээр идэвхи чармайлтгүй байдал амжилтад саад болж болох авч яг одоо таны ухаан хурц бөгөөд сэргэг байна. Хэрэв та үнэхээр бусдыг дайлах хүсэлтэй байгаа бол бусад хүмүүстэй хоолны жороо хуваалц.  
 
АРСЛАН - (7/23-8/22)
Гэр бүл, хамаатан садан тань сэтгэл санаа болон санхүүгийн хувьд туслалцаа үзүүлнэ. Бардам зандаа хэт автаад хэрэггүй. Багаар ажиллахад тохиромжтой өдөр байна. Та бусдад шударга, хүлцэнгүй хандаарай, яагаад гэвэл хүмүүс танаас шударга байхыг шаардана. Хайртай хүндээ зав гаргаарай. Олон нийтийн ажилд идэвхтэй оролцож, нийгэмлэгийн ажилд хүчин зүтгэхийг од эрхэс зөвлөж байна. Гэр бүлийнхэнд тань ч таалагдах болно. Бизнесийн гэрээ хэлэлцээрт гарын үсэг зурахынхаа өмнө заавал зөвшөөрөл аваарай.
 
ОХИН - (8/23-9/22)
Өнөөдөр мөнгө санхүүгийн хувьд тогтвортой байна. Бизнес хэлэлцээр хийх үед гарсан саадыг амархан даван туулах болно. Дэлгүүр хэсэх гэж байгаа бол зар сурталчилгаанд хууртах хэрэггүй. Хүссэн зүйлээ худалдаж авахаасаа өмнө үнэ өртөгийг нь сайтар судал. Хүмүүсийн бодол санааг ойлгохыг хичээ. Та ямар нэг асуудалд орооцолдох магадлал тун өндөр байна. Сонин сэтгүүлд гарсан зар танд гайхалтай шинэ ажлын боломж өгөх болно.
 
ЖИНЛҮҮР - (9/23-10/22)
Ирэх долоо хоногийнхоо ажлын төлөвлөгөөгөө дахин нэг хянаж шалгаарай. Учир нь өчигдөр сайхан санагдаж байсан зүйл тань өнөөдөр өөрчлөгдөж магадгүй. Өөрчлөгдөхөд таагүй зүйл байхгүй гэдэгт та итгэлтэй байх хэрэгтэй. Амралтын өдрийг гэр бүлийхэнтэйгээ салхинд гарах эсвэл найз нөхдөө гэртээ уриж цагийг сайхан өнгөрүүлэх нь таатай.
 
ХИЛЭНЦ - (10/23-11/21)
Өнөөдөр үнэнч шударга, чин сэтгэлийн өдөр. Хэрвээ танд амралт хэрэггэй байгаа бол одоо л амар. Бие махбодь, оюун санаа, зүрх сэтгэлээ сэргээн тэнхрүүл. Үүрэг хариуцлагаа түр хойшоо тавиад амарвал таны амьдрал, хэтийн төлөв байдалд өөрчлөлт орно. Төвөгтэй асуудлуудыг эхлээд өөрөө дангаар шийдэх гээд үз.
 
НУМ - (11/22-12/21)
Өнөөдөр эхэлсэн ажлаа дуусгахын тулд хэт улайран зүтгэхгүй байх, хүчээ ухаалаг, зөв хуваарилахыг од эрхэс танд зөвлөж байна. Магадгүй үйл явдлын тодорхой явцын үед хариу үйлдэл хурдан үзүүлэх, авхаалж самбаатай байх хэрэгтэй байна. Хэрвээ өөртөө анхаарал тавьж чадвал санхүүгийн асуудлаа зохицуулж чадна. Гэр бүл болохоор төлөвлөж байсан бол сайхан мэдээ сонсоно. Эрүүл мэндийн асуудлаа даван туулахын тулд хоолны дэглэм барихад гэмгүй.  
 
МАТАР - (12/22-1/19)
Бүтээн байгуулалт урьдынхаасаа амжилттай байж хэлэлцээр, лавлагаа, худалдах болон зарах үйл ажиллагаа сонирхолтой байна. Матрынхан нэр төр хөөцөлдөх боловч юмс зөв голдрилоор явагдана. Шаргуу ажилладаг та нарт их хэмжээний цалин хөлс, ажилд дэвших санал ирнэ. Ажлын талаарх талархал ирж та нар тайзны гсшд зогсон сайшаал шагнал хүртэнэ. Танаас илүү туршлагатай нэгний мэргэн үгсийг анхааралтай сонс.
 
ЗАГАС - (2/19-3/20)
Сарын сүүлчийн өдөр тул од эрхэсийн нөлөө Загаснууд та нарт таатай байна. Бизнесийн чиг хандлага эерэг байх болно. Санхүүгийн асуудалд ахиц дэвшил гарна гэж найдах хэрэгтэй. Хэлэлцээр хийх, сонирхолтой худалдаа хийх, өр цуглуулах хүмүүст өдрийн ихэнх нь сайхан байна. Хэдий тийм боловч үд дунд болохоос өмнө буруу, төөрөгдүүлж мэдэх ямар нэгэн зүйлээс болгоомжтой байх хэрэгтэй.

Эх сурвалж http://www.info.mn

Б.Буянтогтох: Хүнд, хүндэвтэр өвчтөний тоо нэмэгдэж байна
Б.Буянтогтох: Хүнд, хүндэвтэр өвчтөний тоо нэмэгдэж байна
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/05/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.