УУЛ УУРХАЙ, ХҮНД ҮЙЛДВЭРИЙН САЙД Д.СУМЪЯАБАЗАР “ХЯТАДЫН ОЛОН УЛСЫН ИМПОРТЫН ЭКСПО”-Д ОРОЛЦЛОО
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/11/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
2 минут 0 секунд
УУЛ УУРХАЙ, ХҮНД ҮЙЛДВЭРИЙН САЙД Д.СУМЪЯАБАЗАР “ХЯТАДЫН ОЛОН УЛСЫН ИМПОРТЫН ЭКСПО”-Д ОРОЛЦЛОО

УУЛ УУРХАЙ, ХҮНД ҮЙЛДВЭРИЙН САЙД Д.СУМЪЯАБАЗАР “ХЯТАДЫН ОЛОН УЛСЫН ИМПОРТЫН ЭКСПО”-Д ОРОЛЦЛОО

БНХАУ-ын Худалдааны яам, Шанхай Хотын Ардын засгийн газар хамтран 2 дахь удаагийн “Хятадын Олон улсын Импортын Экспо”-г 2019 оны 11 дүгээр сарын 5-20-ны өдрүүдэд Шанхай хотноо зохион байгуулж байна. Тус арга хэмжээнд энэ жил нийт 67 улс орны 3893 аж ахуйн нэгжүүд оролцохоор Шанхай хотод ирсэн бөгөөд Монгол Улсыг төлөөлөн УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар тэргүүтэй төлөөлөгчид оролцов.

Энэхүү “Экспо”-гийн үеэр “Гурван тулгуурт хөгжлийн бодлого”-ын үзэл
санааны хүрээнд Монгол Улсын павильоныг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр, Уул уурхай, хүнд үйлдвэр, Аялал жуулчлал, дэд бүтцийн хөгжлийн бодлого, үйл ажиллагааг харуулсан агуулгаар энэ жил анх удаагаа гаргаж байгаа юм.

“Хятадын Олон улсын импортын экспо” нь Хятадын засгийн газраас гадаад худалдааг сурталчлах, зах зээлээ илүү нийтэд нээлттэй болгохыг тууштай дэмжиж буйг илэрхийлсэн санаачлага бөгөөд жил бүр зохион байгуулснаар дэлхийн улс орнуудын худалдаа, эдийн засгийн харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, дэлхийн худалдаа, эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх,
нээлттэй дэлхийн эдийн засгийн хөгжилд түлхэц үзүүлэх зорилготой юм.

Экспогийн үеэр “Хунчяо олон улсын эдийн засгийн форум” зохион
байгуулагддаг бөгөөд форумд улс орнуудын төр, засгийн өндөр түвшний
албан тушаалтнууд, бизнес эрхлэгчид, эрдэмтэн судлаачид оролцож дэлхийн
эдийн засгийн чиг хандлага, олон улсын худалдаанд тулгарч буй
асуудлуудын талаар санал солилцдог.

Монгол Улсын Үндэсний хөгжлийн газраас Монгол Улсын хөрөнгө оруулалтын орчныг сурталчлах арга хэмжээг 2019 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр зохион байгуулна.

 
МОНГОЛ ОРНЫ БАЙГАЛИЙН САЙХАН
МОНГОЛ ОРНЫ БАЙГАЛИЙН САЙХАН
 
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/11/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.