Үндэсний аудитын газрын албан хаагчид “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдлээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
2 минут 4 секунд
Үндэсний аудитын газрын албан хаагчид “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдлээ

Үндэсний аудитын газрын албан хаагчид “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдлээ

Төрийн хяналтын байгууллага үүсч хөгжсөний түүхт 100 жилийн ой 2022 онд тохиож буйтай холбогдуулан иргэд олон нийтэд чиглэсэн хэд хэдэн сайн үйлсийн аяныг зохион байгуулахаар төлөвлөөд байгаагийн нэг нь байгаль орчноо хамгаалах, мод тарих хөдөлгөөн юм.
Энэхүү сайн үйлсийн аяныг Төрийн аудитын байгууллагын хэмжээнд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн бөгөөд Говь-Алтай аймаг дахь Төрийн аудитын газрын хамт олон “Ногоон Алтай-Бидний Алтай” нэртэйгээр эхлүүлж аймгийнхаа төв зам дагуу зүлэг, мод тарьж, арчилгааг тогтмол хийж хамт олноо түүчээлсэн.



Үүний зэрэгцээ Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 76 дугаар чуулганы үеэр дэлхий нийтийн өмнө тулгараад буй уур амьсгалын өөрчлөлтийг шийдвэрлэхэд хувь нэмрээ оруулж “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн өрнүүлэхээ зарласан.
Тус хөдөлгөөнийг “Мод тарих үндэсний өдөр”-өөр буюу 2021 оны 10 дугаар сарын 4-ний өдөр албан ёсоор эхлүүлсэн бөгөөд 100 жилийн ойг угтан өрнүүлж буй сайн үйлсийн аяны хүрээнд Үндэсний аудитын газрын хамт олон “Тэрбум мод” хөдөлгөөнд нэгдэж, Сонгино хайрхан дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэр Баруун салааны Бумбатын булагт мод тарилаа. Нэмэлт хар шороо бэлтгэх шаардлагагүй хөрс сайтай газар тул Бумбатын булагт тарьсан модоо Үндэсний аудитын газрын хамт олон цаашид тогтмол арчилж хамгаалах юм. .
“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний нээлт энэ сарын 4-11-ний өдрүүдэд үргэлжлэх бөгөөд аймаг, нийслэл дэх Төрийн аудитын газрууд 100 жилийн ойг угтан хэрэгжүүлж буй энэхүү сайн үйлсийн аяныг аймаг орон нутагтаа түүчээлэх юм.

Н.Төмөрхүүгийн эзгүйд дэд дарга нар нь архидаж, зодолджээ
Н.Төмөрхүүгийн эзгүйд дэд дарга нар нь архидаж, зодолджээ
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.