УУХҮ-ийн сайд Г.Ёндон: АИ-92 авто бензин дөрвөн хоногийн нөөцтэй байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 57 секунд
УУХҮ-ийн сайд Г.Ёндон: АИ-92 авто бензин дөрвөн хоногийн нөөцтэй байна

УУХҮ-ийн сайд Г.Ёндон: АИ-92 авто бензин дөрвөн хоногийн нөөцтэй байна

УУХҮ-ийн яам, АМГТГ-ын удирдлагууд болон импортлогч компаниуд шатахууны асуудлаар мэдээлэл хийж байна.

Мэдээллийн эхэнд УУХҮ-ийн сайд Г.Ёндон “Монгол Улс сард 38-40 мянган тонн АИ-92 бензин хэрэглэдэг. Үүний 95 хувийг хойд хөршөөс авч хангадаг. Гэрээгээр харилцан үүрэг хүлээдэг. ОХУ-аас өнгөрсөн сарын сүүлээр 28 мянган тонн бензин нийлүүлэх боломжгүй гэдгээ мэдэгдсэн. Ангарскийн үйлдвэрт засвар хийж байгаа учраас гэрээнд заасан хамгийн доод хэмжээгээр буюу 17 мянган тонн бензин нийлүүлнэ гэсэн.

Иймээс бид БНХАУ-ын “China oil” компанитай гэрээ хийсэн. ААН-үүд гэрээгээ хийн, мөнгөө төлж, вагоны кодоо авсан. Наашаа зөөх галт тэрэгнийхээ кодыг ч авсан байв. Гэтэл ОХУ 90-10 мянган тонныг нийлүүлэх боломжгүй гэдээ өчигдөр гэнэт мэдэгдлээ. Мөн БНХАУ-ын Боловсруулах үйлдвэрээс төмөр замд вагон тавих боломжгүй гэсэн. Учир нь улсын төмөр зам ихээхэн ачаалалтай ажиллаж байна. Хоёр улсаас шатахуун авдаг тул манай ААН-үүд борлуулалтдаа хязгаарлалт хийж эхэллээ.

Нэг сарын хэрэглээтэй тэнцэх хэмжээний төлбөрийг урд хөршид төлсөн. Энэ нөхцөл байдлаа өнөөдөр бид БНХАУ-ын Элчин сайдад уламжилж, хүсэлтээ тавилаа” гэв.

Үргэлжлүүлэн АМГТГ-ын дэд дaрга Ц.Эрдэнэбаяр “БНХАУ-аас авах шатахуун ОХУ-аас худалдан авах үнээс өндөр биш. Нөөц хангалттай байсан ч зарим хүн их хэмжээгээр авснаас хомстол үүслээ. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд дөрөв хоногийн нөөцтэй байна. Дархан, Эрдэнэтэд мөн хязгаарлалттайгаар худалдаж байна. Орон нутагт шатахууны борлуулалт хэвийн байна" гэв.

Цагдаагийн ажилтныг хөнөөсөн Х.Хапаарт 25 жил хорих ял шийтгэлээ
Цагдаагийн ажилтныг хөнөөсөн Х.Хапаарт 25 жил хорих ял шийтгэлээ
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.