Ховдод жудогийн төв байгуулах төслийн гэрээнд гарын үсэг зурав
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/03/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 42 секунд
Ховдод жудогийн төв байгуулах төслийн гэрээнд гарын үсэг зурав

Ховдод жудогийн төв байгуулах төслийн гэрээнд гарын үсэг зурав

Япон улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхэт Элчин сайд  Такэнори Шимизү, Ховд аймгийн Засаг даргын орлогч Ч.Чинбат нар Японы Засгийн газрын “Соёлын өвийн үндэс” буцалтгүй тусламжийн хүрээнд  хэрэгжих “Ховд аймагт баруун бүсийн жудогийн төв барих төсөл”-ийн гэрээнд гарын үсэг зурав. Энэхүү арга хэмжээнд Монголын жудогийн холбооны Тэргүүн дэд ерөнхийлөгч Ш.Адьшаа болон холбогдох албаныхан хүрэлцэн ирсэн байна.

Тусламжийн мөнгөн дүн нь 92.278 ам. доллар  бөгөөд жудогийн бэлтгэлийн төв нь нэг давхар, 362.39 мкв талбайтай байхаар төлөвлөжээ.

Уг төсөл нь Японы Засгийн газрын “Sports for tomorrow” бодлогын хүрээнд  хэрэгжиж байгаа аж.  Энэ бодлогын хүрээнд Токиогийн олимп зохион байгуулагдах 2020 он  хүртэл спортын салбарт Монголыг оролцуулж,  нийтдээ 100 гаруй улс орон, 10 сая хүнийг хамруулсан олон улсын хэмжээний төрөл бүрийн үйл ажиллагаа явдагдах юм байна.

Мөн энэ төсөл нь Монголд  “Соёлын өвсний үндэс” буцалтгүй тусламжийн хүрээнд хэрэгжиж буй тав дахь төсөл ажээ.

“Соёлын өвсний үндэс” буцалтгүй тусламжийн хөтөлбөр нь хөгжиж байгаа орнуудын ашгийн бус байгууллагаар дамжуулан хэрэгжүүлдэг соёл, дээд боловсролыг дэмжих төсөл бөгөөд Японы дипломат төлөөлөгчийн газруудаас санхүүгийн тусламж үзүүлдэг хөтөлбөр гэдгээрээ онцлог юм.

Б.Баяр

Эх сурвалж: Tumen.mn

"Нийслэлд зургаан дэд төв ашиглалтад орсноор түгжрэл 30%-аар буурна"
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/03/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.