Эрүүл Мэндийн салбарын ирээдүйн 100 удирдагчдыг Харвардтай хамтран бэлдэнэ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 21 секунд
Эрүүл Мэндийн салбарын ирээдүйн 100 удирдагчдыг Харвардтай хамтран бэлдэнэ

Эрүүл Мэндийн салбарын ирээдүйн 100 удирдагчдыг Харвардтай хамтран бэлдэнэ



Эрүүл мэндийн сайд С.Энхболдын санаачилгаар эрүүл мэндийн салбарыг ирээдүйд удирдах залуусыг бэлдэх зорилгоор Харвардын Их сургуультай хамтарсан 1 жилийн хөтөлбөрийг 2022 оны 4 сараас боловсруулж эхэлсэн билээ. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд 35 хүртэлх насны 100 залуусыг Улаанбаатар болон хөдөө орон нутгийн эмнэлгүүдээс ил тодоор шалгаруулан хамруулах юм. Энэ хөтөлбөрийн хүрээнд эрүүл мэндийн бодлого, эрүүл мэндийн эдийн засаг, эрүүл мэндийн статистик, өвчлөлийн тархвар зүй анхан шат ба ахисан түвшинд, эрүүл мэндийн төсөл хөтөлбөрийн эдийн засгийн үр ашгийн шинжилгээ хийх, манлайлал, кризис менежмент, эх хүүхдийн эрүүл мэндийн бодлого, нийгмийн эрүүл мэндийн шинжлэх ухаан зэрэг хичээлүүдийг тэнхим, цахим хэлбэрээр Харвардын баг заах юм. Энэхүү хөтөлбөрийг ЭМЯ зүгээс донор байгууллага, Харвардын Их Сургуультай хамтран зохион байгуулна. Уг ажлын хүрээнд Харвардын Их Сургуулийн дэд профессор Д.Ганмаа,Эрүүл мэндийн сайдын зөвлөх О.Батбаяр нар НҮБ Хүүхдийн сангийн сууриан төлөөлөгч Эвариста Комлантай уулзаж санал солилцлоо.

“Номин Холдинг” даварч ханаагүй юу
“Номин Холдинг” даварч ханаагүй юу
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.