У.ХҮРЭЛСҮХ ПАРЛАМЕНТЫГ 108 ГИШҮҮНТЭЙ БОЛГОХЫГ Х.БАТТУЛГААС ГУЙЛАА ГЭЖ ҮҮ!
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/08/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
6 минут 29 секунд
У.ХҮРЭЛСҮХ ПАРЛАМЕНТЫГ 108 ГИШҮҮНТЭЙ БОЛГОХЫГ Х.БАТТУЛГААС ГУЙЛАА ГЭЖ ҮҮ!

У.ХҮРЭЛСҮХ ПАРЛАМЕНТЫГ 108 ГИШҮҮНТЭЙ БОЛГОХЫГ Х.БАТТУЛГААС ГУЙЛАА ГЭЖ ҮҮ!

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанд өчигдөр оролцохдоо “бөмбөг тэсэлчихээд” гараад явчихаж. Тэрбээр “Танай намын удирдлагууд л УИХ-ыг 108 гишүүнтэй болгох санал гаргачихаач гэж надаас гуйж миний гараар могой бариулсан шүү дээ” гээд хэлчихсэн байна. Ингээд өнөөдөр УИХ дахь МАН-ын бүлэг дахин хуралджээ.

МАН-ын бүлгийнхэн Ерөнхийлөгчийг л 108, 99 гэсэн тоо гаргаж ирсэн, ёстой хүлээж авахгүй дээ гээд пээдийж суутал хашир улстөрчийн хувиар Х.Баттулга бариад өгчих нь тэр. Ерөнхийлөгчид тал засч болно. Гэхдээ “УИХ-ыг 108 гишүүнтэй болгох санал гаргачих” гэж “захих” арай л том хүсэлт биш үү. Тэдэнд нэгдмэл ямар нэг эрх ашиг, улс төрийн хожоо ч байж болно. Харин ҮАБЗ гэдэг чинь зүгээр л “гурван найз” биш шүү дээ? 

Ерөнхийлөгч “Танай намын удирдлага гэж хэнийг хэлэв. Намын дарга У.Хүрэлсүхийг үү? УИХ-ын дарга Г.Занданшатарыг хэлэв үү? Яагаад Г.Занданшатар байж магадгүй вэ гэхээр Ерөнхийлөгч “Дургүй байгаа бол та нар танай намын бүлэг удирдлагуудынхаа санал болгосон 108 гишүүнтэй болох төслийг татаад ав л даа. Харин тэр тохиолдолд би Үндэсний зөвшилцлийн комиссын дарга байхаас татгалзана” гэсэн “бойкот” хийжээ. Энэ бол аль ч утгаараа Г.Занданшатарт хаяглагдсан үг.

 

Харин МАН-ын дарга У.Хүрэлсүх дээр гишүүдийнх нь асуусан харц тусах тэр мөчид тэрбээр “Та нар өөрсдөө шийд” гэчихээд бүлгийн хурлаас гарсан байна. 

МАН-ын бүлгийн нэр бүхий гишүүдийн хувьд “Юуны өмнө санал асуулгын дүнгээс харахад нийт ард иргэдийн 88 хувь нь УИХ-ын гишүүдийн тоог нэмэх дургүй байна. Тиймээс юуны өмнө ард нийтийн санал асуулгыг явуулахгүйгээр Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийг хэлэлцэж болохгүй. Мөн “Шүүхийн хараат бус байдлыг дордуулсан өөрчлөлтийг хэрхэвч хүлээн зөвшөөрөхгүй” Энэ шаардлагууд хангагдаагүй тохиолдолд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хэлэлцүүлэгт оролцохгүй гэжээ. Нөгөөтэйгүүр өнгөрсөн хугацаанд батлагдсан мөрдөж буй Ерөнхийлөгчийн эрх мэдлийг нэмэгдүүлсэн “баахан” хуулиудаа бүгдийг нь эргэж харах ёстой гэсэн саналыг хэлжээ. Энэ үгийг Ерөнхийлөгч таатай хүлээж аваагүй нь ойлгомжтой. 

Өнөөдөр болсон МАН-ын бүлгийн хурлын тухайд өчигдрийг бодвол гишүүд нь “шок”-ноосоо гарсан бололтой санал, шүүмжлэлээ хэлж эхэлсэн байна. Зөөлнөөс нь эхэлбэл УИХ-ын гишүүдийн тоог 108, 99, 77 болгосон ч энэ бүхэн парламентын нэр хүнд унаснаас болж байна. Нэр хүндийг унагасан хүмүүс нь бид өөрсдөө гэдгээ “хөөрхөн” хүлээн зөвшөөрчээ. Г.Занданшатар бол эртнээс л парламент хоёр танхимтай болох ёстой гэж үздэг ч намын гишүүдээ шахаад батлуулчих хэмжээний “хүч” түүнд арай л байхгүй. Тэгж шахаж чадахгүй гэдгээ ч хэлсэн байна.

Хатуухан нь гэвэл “Яагаад намын бүлэг дээр яриагүй байж УИХ-ыг 108 гишүүнтэй болгоё гэж Ерөнхийлөгчид санал болгосон юм бэ? Хэн чинь санал болгосон юм бэ? гэдэг асуудал байв. Улмаар “Ийм санал тавьж орсон хүн өөрөө саналаа татаж аваач гэдгээ хэлж Ерөнхийлөгч дээр ор.Танай дарга нар л санал тавьсан шүү дээ гэдгийг Ерөнхийлөгчөөс сонсох сайхан биш байна” гэхчлэн бухимдсан байна. Тэдгээр гишүүд юуны өмнө “Шүүхийн хараат бус байдлыг дордуулсан өөрчлөлтийг хэрхэвч хүлээн зөвшөөрөхгүй. УИХ-ыг тараасан ч, 108 гишүүнтэй болгосон ч МАН-ын бүлгийн 64 гишүүний гарт байна. Парламентыг тараахаар бүү айлга. Энэ бол УИХ-ын эрх мэдлийн асуудал. УИХ-ын гишүүний тоог 108 болгох саналыг бүлэг дээрээ ч хэлэлцээгүй байж Ерөнхийлөгчид санал гаргаад өгөөч гэж гуйсан хүн УИХ уг асуудлыг хэлэлцэхээс өмнө саналаа татаж авахыг шаардах уу, УИХ хэлэлцсэний дараа хэрхэхээ намын Их, Бага хурал дээр хэлэлцүүлэх үү өөрөө мэд” гэсэн аж. 

Ийнхүү Ерөнхийлөгч Х.Баттулга институци хоорондын зөрчлөөс ч, өөрийг нь “эрх мэдлээ нэмэгдүүлэх нь”, “парламентыг муухай харагдуулах нь” гэх хардлагаас ч эвтэйхэн мултарчихлаа. Түүнд Намын удирдлагуудыг нь гэж битүүхэн хэлчихээд, “Миний гараар могой бариулах гэтэл бүтсэнгүй” гээд илчилчих зэргийн мэх байлгүй яахав. 

Харин одоо МАН-ын дарга У.Хүрэлсүх яах бол. Нам дотроо түүнд дургүйчүүдийн тоо нэмэгдсээр, өөрөө ч нэмсээр байна. “Ирэх сонгуульд тойрог өгөхгүй шүү” гэх далайлтын ганц жижүүр үг нь ч “Үер буух нь” гэхээс ч үхээнц сонсогдох болов. Түшиг болох “Тулга ах” эгзэгтэй үед ийн тонгорлоо.

Яг одоо тэрбээр УИХ-ын дарга Г.Занданшатар түүнээс “ямар том” болох 3D хэмжээсийг олж харсан биз ээ. Учир нь яаж ч “түмэнд нүүрээ түймэрт хормойгоо” барсан ч тэр бол УИХ-ын дарга. Бүх шийдэл түүний гарт бий, өнөөдөртөө. Харин У.Хүрэлсүх бол шийдвэрийг хүлээн авагч бөгөөд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийн эцсийн шийдвэр л лав түүний өмнө хаалттай. Яагаад Ерөнхийлөгч МАН-ын бүлгийн хурал дээр “бут ниргэв”. Цааш юу болох бол? 

ОРГИЛМАА

 

 

Эмэгтэй хүний дур тавих үеийн хамгийн гол хүчин зүйл юу вэ?
Эмэгтэй хүний дур тавих үеийн хамгийн гол хүчин зүйл юу вэ?
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/08/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.