Эдийн засгийн хямралаас сэтгэхүйн хямрал руу
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/06/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
3 минут 43 секунд
Эдийн засгийн хямралаас сэтгэхүйн хямрал руу

Эдийн засгийн хямралаас сэтгэхүйн хямрал руу

Манай улсад зөвхөн эдийн засгийн хямрал нүүрлээгүй аж. Харин улс орны хөгжил, эдийн засгийн нөхцөл байдал, ард түмний амьдрал гээд олон зүйлээс болж иргэд сэтгэхүйн хямралд ороод байна. Гэхдээ дийлэнх иргэд гэж хэлээгүй юм шүү.

Сэтгэхүйн хямрал, хоосрол эдийн засгийн хямралаас илүүтэй нүүрлэж буй нь сэтгэл эмзэглүүлмээр.

“Мөнх тэнгэр оньс” төрийн бус байгууллагаас Их эзэн Чингис хааныг тодруулан залах ёслол өчигдөр болж, олон нийтийг гайхшруулав. Гайхаж хүлээж авах нэгэн байхад Төв цэнгэлдэхэд эзэн хаанаа тодруулахаар очсон хүмүүс нэлээд харагдаж байлаа. Гэвч “Ханхүүг сэвтүүлнэ гээд хаан зарлигаа буцаасан тул алтан нарнаас адис аваад буцаарай” гэж холбооны тэргүүн И.Мөнхсаруулын хэлснээр Эзэн хаан тодорсонгүй. Хаанаа хүлээсэн цугласан олон сэтгэл гундуухан буцсан биз ээ.

Энэ үйл явдал манайд сэтгэхүйн хямрал ямар шатандаа явааг харуулж байна. Харамсалтай. Үүнтэй зэрэгцээд МУГЖ С.Жавхлан улс орны өмнө тулгараад байгаа, мөн нийгэмд болж бүтэхгүй байгаа бүгдийг эсэргүүцэн үсээ хусахаар болж. Өмнө нь бөө нар талбай дээр цуглан бөөлж байсан. Итгэмээргүй гэмээр ч болоод өнгөрч л байлаа. Мөн Ерөнхий сайдынхаа зургийг шатааж, өшиглөж, ялын тогтоол уншиж байсан нь ч саяхан. Яагаад. Яагаад хүмүүс ийм замыг сонгож байна вэ. Хүний ухаанаас гарамгүй гэмээр “гайхалтай” санааг олж, үүнийгээ олон нийтэд бахдалтайгаар нь аргагүй гүйцэлдүүлж буй нь юуных вэ. Бас болоогүй тэднийг олон нийт даган баясаж байгаа нь тэдэндтэй хамт олон хүн бийг харуулж байна.

Хүмүүс сэтгэхгүй, гаж үзэл бодлыг шүүмжлэхээс өмнө юунаас үүдэлтэй вэ гэдгийг ухаж ойлгох нь зүйн хэрэг. Дээдэх нь суудлаа олохгүй бол доодох нь гүйдлээ олохгүй гэдэг дээ. Өнөөдрийн нийгэмд болоод байгаа үйл явдал бүр энэ үгтэй тохирч байгаа юм. Засгийн газар тогтвортой ажиллаж чаддаггүй, улстөрчид нь улс орны эрх ашгаас урьтаж өөрийнхөө сайн сайханыг боддог нь ийн ард түмнийг бухимдуулахад хүргээд байна. Иргэдийн амьдрал доройтож, эдийн засаг хямран халаасанд байгаа хэдэн төгрөг нь хоногийн хоолонд нь ч хүрэхгүй байхад Чингис хаанаа тодруулахаас өөр яах билээ гэж бодогдоно.

Ажилтай, орлоготой, эрүүл иргэдийг аюулгүй орчинд амьдруулна гэсэн амлалт чинь яалаа. Харин ч энэ дөрвөн жил өмнө нь үзээгүй, дуулаагүй жагсаал цуглаан, үйл явдлууд болж өнгөрлөө. Энэ нь хүмүүсийн ухамсар хаашаагаа яваад буйг илтгэж байна. Улс орны өмнө тулгамдаад байгаа эдийн засгийн хямралаас сэтгэхүйн хямрал руу орчихлоо. Эрх барьж буй эрхмүүдээ юу бодож байна. Үүнийг инээгээд шоолоод хүлээж авах зүйл биш шүү гэдгийг сануулмаар байна. Шоолж болно оо, шүүмжилж ч болно. Гагцхүү эдгээр үйлдэл монгол хүнээс гарч байгаа болохоор анхаарах ёстой гэдгийг дахин нэг сануулахад илүүдэхгүй биз.

Ц.Цацрал     

Zaluu.com

Чанга дэглэмтэй шоронгоос
Чанга дэглэмтэй шоронгоос "Шоушенкээс оргосон нь" киноны аргаар алуурчид оргожээ
 
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/06/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.