Г.Маралмаа ухаан орж, мэдүүлэг өгч байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/10/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 15 секунд
Г.Маралмаа ухаан орж, мэдүүлэг өгч байна

Г.Маралмаа ухаан орж, мэдүүлэг өгч байна

4 настай охиныг онц хэрцгийгээр хөнөөсөн хэрэгт буруутгагдаад байгаа Т.Цогт, Г.Маралмаа нарыг шүүх хурал Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд үргэлжилж байна. Тэднийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91.2.11, 91.2.12, 91.2.15, 100.1-д зааснаар буруутгагдан яллагдагчаар татагдаад байгаа.

Шүүх хурлын эхэнд Г.Маралмаа биеийн байдал тааруу байгаа тул хойшлуулах хүсэлт тавьсан бөгөөд шүүх хүсэлтийг хангаагүй. Харин шүүх хурлын явцад Г.Маралмаа ухаан алдаж унасан бөгөөд үүний улмаас шүүх хурал завсарлаад байв. Түүнд эмнэлгийн тусламж үзүүлснээр ухаан оров. Улмаар шүүх хурлыг эхлүүллээ. Яг одоо яллагдагчид мэдүүлэг өгч байна.

Хэрвээ Г.Маралмаа, Т.Цогт нарын гэм буруутай нь тогтоогдвол өршөөлийн хуульд хамрагдахгүй. Харин Г.Маралмаа шүүх хуралдааны үеэр амаржих юм бол ялыг тодорхой хугацаагаар хойшлуулах эрх зүйн зохицуулалттай. Харин ял хойшлуулах эсэхийг шүүгч шийдэх юм.

Шүүх хуралдааны талаар бид эргэн мэдээлэх болно.

А.Баярмаа

Эх сурвалж: Dorgio.mn

О.Баасанхүү нэг тэрбумын нэхэмжлэлд бүдрэх үү
О.Баасанхүү нэг тэрбумын нэхэмжлэлд бүдрэх үү
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/10/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.