ОУМ Б.Мөнгөнтуул шатрын олон улсын тэмцээнд дэд байр эзэллээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/03/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 2 секунд
ОУМ Б.Мөнгөнтуул шатрын олон улсын тэмцээнд дэд байр эзэллээ

ОУМ Б.Мөнгөнтуул шатрын олон улсын тэмцээнд дэд байр эзэллээ

нийтлэсэн Admin

munguntuul_2Энэ сарын 7-15-ны өдрүүдэд Азийн гуравдугаар бүсийн аварга шалгаруулах тэмцээн Вьетнам улсын Ханой хотод боллоо. Тэмцээнд олон улсын 20 эмэгтэй, 45 эрэгтэй швейцарь оноолтын есөн тавилд өрсөлдсөн юм. Нийт шатарчид дунд олон улсын цолтой 7 эмэгтэй, их мастер цолтой 15 тамирчин өрөлдлөө.

Тэмцээний дүн гарахад Вьетнамын шатарчин, ОУМ Ф.Нгуен 7.5 оноотой түрүүлж, Монголын шатарчин ОУМ Б.Мөнгөнтуул 7 оноо, Вьетнамын Ф.Хиен 5.5 оноотой эхний гурван байрыг эзэлсэн. Харин эрэгтэйчүүдээс Вьетнамын их мастер Ле Льем 7.5 оноо, их мастер Н.Сон 7, Сингапурын шатарчин, их мастер Жан Жон 6.5 оноотой тэргүүлсэн байна. Энэ удаа манай улсын их мастер Б.Гүндаваа 4.5 оноотой 20-р байрыг эзэлсэн байна.

Эх сурвалж: Шуурхай.мн

Оюутан бүсгүйн гайхалтай нүүр будалт
Оюутан бүсгүйн гайхалтай нүүр будалт
 
Оюутолгой дэлхийн дөрөв дэх том зэсийн уурхай болно
Оюутолгой дэлхийн дөрөв дэх том зэсийн уурхай болно
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/03/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.