Нийтийн дууны ертөнцөд Б.Дүгэрсүрэн, Э.Болормаа гэх хос дуучид хүч түрэн гарч ирлээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/10/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
5 минут 6 секунд
Нийтийн дууны ертөнцөд Б.Дүгэрсүрэн, Э.Болормаа гэх хос дуучид хүч түрэн гарч ирлээ

Нийтийн дууны ертөнцөд Б.Дүгэрсүрэн, Э.Болормаа гэх хос дуучид хүч түрэн гарч ирлээ

zuragНийтийн дууны ертөнцөд залуухан хос дуучид цахиур хагалан гарч ирлээ. Эдгээр дуучид болох дуунд дуртай ард олондоо “Ариухан сэтгэл” хэмээх уран бүтээлээрээ танигдаад буй залуу дуучин Б.Дүгэрсүрэн, Э.Болормаа нар юм. Тэдэнтэй цөөн хором уран бүтээлийн яриа өрнүүллээ.

-Манай уншигчдад өөрсдийгөө товч танилцуулна уу?

-Намайг Бүдрагчаагийн Дүгэрсүрэн гэдэг. Хөгжим бүжгийн коллежд Аодын жүжигчин Б.Жавзандулам багшийн ангид дуулаачийн мэргэжлийн эзэмшсэн. Одоо Завхан аймгийн Л.Ванганы нэрэмжит Хөгжимт жүжгийн театрт гоцлол дуучнаар  ажиллаж байгаа.

-Харин намайг Энхтайваны Болормаа гэдэг. Архангай аймгийн Хангай сумын уугуул иргэн. Одоо Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Соёл урлаг хариуцсан мэргэжилтнээр ажилладаг. Хөгжим бүжгийн коллежийг МУАЖ Ш.Чимэдцэеэ, МУГЖ Д.Түвшинжаргал багш нарынхаа удирдлага дор төгссөн.

-Уран бүтээлийн замаа холбож, дуэт дууны ертөнцөд орж ирэх болсон шалтгаан юу вэ?

Б.Дүгэрсүрэн: Бид 2-ын хувьд их сургуулийн нэг анги. Бие биенийхээ уран бүтээлүүдийг сайн мэддэг. Мөн бид хоёрын хоолойны темп ч  таардаг. Хөдөлмөрч зан чанараараа хоорондоо төстэй гэж боддог. Тэр ч үүднээс нийтийн дуу, тэр тусмаа хослон дуулах төрөлд хүч үзэх зорилготой байна.

Манай ангиас поп опера чиглэлээр Увертура хамтлаг уран бүтээлээ хийж байна. Бид харин нийтийн хос дууны чиглэлээр уран бүтээлээ хийхээр санаа, зорилго нэгдсэн маань энэ.

-Өнгөрсөн хугацаанд сургуулиа төгсөөд өөрсдийн зам мөрөө хөөн, нэг нь Завхан нутгийн театрыг, нэг нь төрийн байгууллагад мэргэжлээрээ ажиллажээ. Өнгөрсөн хугацааны ололт, амжилтаасаа хуваалцана уу?

-Э.Болормаа: Сургуулиа төгсөөд таван жил болжээ. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагадаа соёл урлаг хариуцсан мэргэжилтнээр ажиллах болсноос хойш соёл хүмүүжлийн ажилд түлхүү анхаарлаа хандуулж ажилладаг болсон. Би өөрөө уртын дуучин хүний хувьд ардын урлагийн “Домог”, “Хөсөгтөн”, “Жонон” зэрэг хамтлагуудтай хамтран ажиллаж уран бүтээл хийдэг. 2013 онд Болгар улсын Исабул хотод болсон Дэлхийн ардын язгуур урлагийн Гранпри шагналыг Домог хамтлагтай хамтран авсан. Уран бүтээлийн хувьд хамтарсан “Уяхан замбуу тивийн наран”, “Дөмөн” гэсэн уртын дууны цомогтой.

Б.Дүгэрсүрэн ангийн найз маань Завханаас ирээд надад хамтран уран бүтээлээ хийх санал тавьсны үндсэн дээр дуэт дууны төрөлд хамтдаа хүч үзэхээр шийдсэн юм. Бид анхны уран бүтээлээ гэгээн сайхан хайрын тухай “Ариухан сэтгэл” гэдэг уран бүтээлээр эхлүүлсэн.

-Б.Дүгэрсүрэн: Миний хувьд 2011 оноос Завхан аймгийн Хөгжимт жүжгийн театрт ажиллаж байна. Ажиллаж байх хугацаандаа өөрийн бие даасан тоглолтыг нэг удаа хийсэн. Нийтийн болон сонгодог опера чиглэлийн дууг ихэвчлэн дуулдаг. 2013 онд өөрийн бие даасан “Хайрын хорвоо” нэртэй анхны цомгийг гаргасан. Цомгийн баяртаа зориулж тоглолт хийсэн.

-Анхны уран бүтээлийнхээ талаар ярихгүй юу?

-Б.Дүгэрсүрэн: Бид хоёрын анхны уран бүтээл Жамсранжавын шүлэг, СТА Бямбадоржын ая “Ариухан сэтгэл” гэх дууг хамтран дуулж, үзэгч түмэндээ хүргэлээ. Энэ уран бүтээл маань телевиз, радиогоор цацагдаж байна.

-Мэдээж уран бүтээлийн зам мөрөө холболоо. Цаашдын зорилго, төлөвлөгөөг тань сонирхвол?

-Э.Болормаа: Мэдээж байлгүй яахав. Хамгийн анхны уран бүтээлээ бусад хослон дуулаачдын нэгэн адилаар ариун гэгээн хайр дурлалын тухай  дуулж эхэллээ. Дараа нь алтан үеийн сайхан хос дуунуудаа сэргээн дуулах, мөн шинэ уран бүтээлүүд гаргах төлөвлөгөөтэй байгаа. Өөрсдөө ачаалалтай, хариуцлагатай байхын тулд уран бүтээл гаргаж эхэлснээсээ хойш жилийн дотор тоглолт хийх бодолтой байна.

Завхан аймагт Б.Дүгэрсүрэн маань 11-р сарын 15-20-ны хооронд өөрийн уран бүтээлийн тоглолт хийхээр төлөвлөсөн. Энэ тоглолтонд оролцож хамтын уран бүтээлээ өргөх байх.

-Б.Дүгэрсүрэн: Архангай, Завхан аймаг бол дуу хуурын өлгий, олон сайхан дуучидтай нутаг. Тэр тусмаа Завхан аймгийн Хөгжим бүжгийн театраас маш олон нэр хүндтэй уран бүтээлчид төрөн гарсан байдаг. МУГЖ С.Батсүх, У.Далантай, Х.Оюунцэцэг зэрэг тухайн цаг үедээ урлагт хайртай түмнээ бишрүүлж явсан уран бүтээлчид байдаг. Миний хувьд эдгээр уран бүтээлчдийнхээ халааг авч Завханы хөгжимт жүжгийн театраасаа гарсан дуучин болохыг зорьж уран бүтээл хийж байна.

Ярилцсан: Г.Эрдэм

Ugluu-logo

Share Button
 
Олон улсын байгаль хамгаалагчид “Рио Тинто”-ийн эсрэг нэгдэж байна
Олон улсын байгаль хамгаалагчид “Рио Тинто”-ийн эсрэг нэгдэж байна
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/10/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.