Цаг агаарын мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/02/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
2 минут 48 секунд
Цаг агаарын мэдээ

Цаг агаарын мэдээ



Малчид, тээвэрчид, ард иргэдийн анхааралд: Өнөөдөр нутгийн төв хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, хүйтэрхийг анхааруулж байна.

2015 оны хоёрдугаар сарын 27-ны 08 цагаас 20 цаг хүртэл:  Нутгийн төв хэсгээр үүлэрхэг. Төвийн ихэнх нутаг, баруун зүгийн нутгийн зүүн, зүүн зүгийн нутгийн баруун хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун зүгийн нутгаар баруун хойноос, бусад нутгаар зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Нутгийн хойд хэсгээр хүйтэрч Дархадын хотгороор 18-23 хэм, Увс нуур болон Идэр, Тэс, Ерөө голын сав газраар 15-20 хэм, Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж голынсав газраар 11-16 хэм, Говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 2 хэм дулаанаас 3 хэм хүйтэн, бусад нутгаар 5-10 хэм хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ:  Үүлэрхэг. Цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи зүүн өмнөөс хойш эргэж секундэд 6-11 м/сек. 5-7 хэм хүйтэн байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 12 хэм хүйтэн, харьцангуй чийг 33 хувь, агаарын даралт 869 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна.


2015 оны хоёрдугаар сарын 28-наас гуравдугаар сарын 04-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан  төлөв

Хоёрдугаар сарын 28-нд зүүн зүгийн нутгийн зарим газраар, гуравдугаар сарын 1-нд баруун зүгийн нутаг болон төвийн нутгийн хойд хэсгээр, 2-нд ихэнх нутгаар, 3-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи 1, 2-нд ихэнх нутгаар, 3-нд говь талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс, Ерөө голын сав газраар шөнөдөө 28-33 хэм, өдөртөө 13-18 хэм, Хүрэн бэлчир, Эгь-Үүр, Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Халх голын сав газраар шөнөдөө 22-27 хэм, өдөртөө 9-14 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 8-13 хэм хүйтэн, өдөртөө 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 1-6 хэм хүйтэн байна. 2,3-нд бүх нутгаар хүйтний эрч чангарна.

Х.Лхагвабаатар: МУ-ын Ураны нөөц дэлхийн цөмийн эрчим хүчний нэг жилийн хэрэглээг хангах боломжтой 
Х.Лхагвабаатар: МУ-ын Ураны нөөц дэлхийн цөмийн эрчим хүчний нэг жилийн хэрэглээг хангах боломжтой 
 
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/02/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.