О.Баасанхүү шаардлага хүргүүлэв
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/01/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 21 секунд
О.Баасанхүү шаардлага хүргүүлэв

О.Баасанхүү шаардлага хүргүүлэв

УИХ-ын гишүүн О.Баасанхүү  Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн барилгын асуудлаар Засгийн газарт шаардлага хүргүүлэв. Түрүүчийн Засгийн газрын  шийдвэрээр тус эмнэлэгийн зориулалтыг өөрчилсөн нь  бөөн хэл ам үүсгэсэн.  Үүнд Х.Тэмүүжинг буруутгах хүн олон болоод байгаа. Эмнэлэг хэвээр нь ашиглахад дор хаяж 4 тэрбум орчим төгрөг шаардаж буйг өмнө нь манай сайт мэдээлж байсан юм. Тэгвэл 2015 оны төсөвт энэ мөнгө нь байхгүй байгаа ажээ. Тиймээс шаардагдах хөрөнгийг төсвийн тодотголд суулгаж өгөхийг О.Баасанхүү гишүүн шаардсан байна.

Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн барилгыг зориулалтаар нь ашиглалтад оруулвал 3, 4 шатлалын эмчилгээ, үйлчилгээ үзүүлэх 250 ортой эмнэлэгтэй болох боломж бий. Түүнчлэн орчин үеийн тоног төхөөрөмж бүхий оношлогооны төвтэй болж, жилд 2000-3000 хүнд тус эмнэлгийн яаралтай тусламж үзүүлж, найман өрөө бүхий мэс заслын төв нь 1000-2500 хүнд үйлчилж, 100.000-200.000 хүнд ниймгийн эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх боломжтой болох ажээ.

Б.Баяр

Эх сурвалж: Tumen.mn

Оросоос адуу хулгайлжээ
Оросоос адуу хулгайлжээ
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/01/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.