Улсын нөөцөөр гараа угаасан П.Дашийн хэргээс…
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/10/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
8 минут 22 секунд
Улсын нөөцөөр гараа угаасан П.Дашийн хэргээс…

Улсын нөөцөөр гараа угаасан П.Дашийн хэргээс…

UnknownАлбан тушаалаа урвуулан ашиглаж, улсад их хэмжээний хохирол учруулсан хэргээр ял сонссон генерал П.Даш өнгөрсөн оны арванхоёрдугаар сард суллагдсан. Харин түүнийг Шадар сайд Ц.Оюунбаатар Шадар сайдын ажлын албаны ахлах зөвлөхөөрөө томилоод байгаа юм. Уг томилгоо нь төрийн хууль зөрчсөн үйлдэл болсон. Учир нь АТГ-аас “Генерал П.Дашийг томилж, болохгүй ашиг сонирхлын зөрчил үүснэ” гэсэн утгатай албан бичиг хүргүүлсэн байдаг. Гэвч Шадар сайд Ц.Оюунбаатар АТГ-ын албан бичгийг үл тоон ийнхүү хууль бус томилгоо хийж, АТГ түүний эрх мэдлийн хажууд жижигдээд байна. Үүнээс үүдэн генарал П.Даш гэгч хэн бэ гэсэн асуулт өөрийн эрхгүй гарч ирнэ. Тэрээр Ц.Оюунбаатарын бус харин Н.Энхбаярын нөлөөгөөр том албан тушаалд тухлаад байгаа гэнэ. Улсын нөөц шамшигдуулж, их хэмжээний хохирол учруулсан энэ эр суллагдангуутаа “Н.Энхбаярыг яллахын тулд намайг хэлмэгдүүлсэн” гэдэг хөөрхөн жүжиг тавьсныхаа шанг хүртэв. Үнэндээ тэрээр Онцгой байдлын Ерөнхий газрыг өөрийнхөө вант улс, хувийн компани мэт ашиглаж байсан нэгэн. П.Даш уг нь настай намбатай хүн. Гэвч тэрээр Унгой байдлын газрын дарга байхдаа  Огэгч эмэгтэйг ажилд авч, цалинг  нь байн байн нэмж, улмаар албан тасалгаандаа хүртэл хонож өнжин элдэв ааш аяг гаргадаг байсан тухай тэр үеийн сонингуудаас уншиж болно. Тэдний энэ харилцаа бүүр сайдын сонорт хүрч, яамны хурал дээр хүртэл яригдаж байсныг бодоход тэрээр яаж увайгүй аашилж байсан нь тодорхой.

НӨӨЦИЙН ХӨРӨНГӨӨР ГАРАА УГААГСАД

П.Даш, Л.Алтангэрэл нарыг Эрүүгийн хуулийн 150.3, 263.2 зэрэг заалтыг хууль бусаар зөрчсөн гэж үзэн тус бүр таван сая төгрөгийн эд хөрөнгө хурааж, 3.6 жил хорих ял оноож хорьсон. Мөн П.Дашаас 460.036.000 төгрөгийг, Л.Алтангэрэлээс 149.500.000 төгрөгийг тус тус гаргуулж Онцгой байдлын ерөнхий газарт олгохоор шийдвэрлэсэн юм. Тэднийхээр бол улсад 500 гаруй  сая төгрөгийн хохирол учруулж, төсвийн эд хөрөнгийг хуурамч актаар хувьдаа завших  нь юу ч биш бололтой. ОБЕГ-ын дарга асан П.Дашийн идэж уусан хэргийг анх АТГ, Төрийн өмчийн хорооноос хамтарсан шалгалтаар 15 тэрбум 553.4 сая төгрөгийн алдагдлыг илрүүлсэн байна. Үүнд, хууль зөрчин бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт хийсэн, нөөцийн салбаруудын баланс салгасан, 2005-2007 онд Засгийн газрын тогтоосон бүтцийн дагуу аж ахуйн тооцоон дээр ажиллах ёстой улсын нөөцийн салбаруудыг төсөвт шилжүүлж, санхүүжүүлсэн. 2006 онд 2130 сая төгрөгөөр төсөв хэтрүүлсэн, 113.5 сая төгрөгийг төсвийн хөрөнгийн зориулалтын бус зарцуулалтад, 308.6 сая төгрөгийг тендергүй, төсөвт тусгагдаагүй, эх үүсвэргүйгээр хийсэн. 486.5 сая төгрөгийн барилгын засварын зардлаас 177.8 сая төгрөгийн хохирлыг улсад учруулсан зэрэг зөрчил гаргажээ.

 

2005 онд  235.6 сая, 2006 онд 278.8 сая, 2007 онд 275 сая төгрөгийн хөрөнгийг хууль зөрчин худалдан авч үндсэн хөрөнгөө болгосон. “Хаммер” маркийн автомашины үнийн зөрүү гэж 13.3 сая төгрөгийг хувьдаа завшсан. 24.5 сая төгрөгийг хууль зөрчин түрээсийн гэрээгээр “Соната-2” нэг, “Аксент” маркийн автомашин дөрвийг худалдсан. Л.Гэрэлсүрэнгийн нэрээр 51.4 сая төгрөгийг алдангиар барилга капиталжуулсан, 8.5 сая Р.Дадам, 1034.9 сая төгрөгийн хөрөнгийг Ш.Баяраагийн нэр дээр байгууллагын чиг үүрэгт хамааралгүй үндсэн хөрөнгийн дансанд бүртгүүлсэн. Мөн Д.Оюунтунгалагтай хамтран 238.4 сая, 474.8 сая, 2007 оны хоёрдугаар улиралд 204.1 сая төгрөгийг салбарууд болон балансаар гаргаж, их хэмжээний хөрөнгө авлага, өр төлбөрийн зөрүү гаргаж хувьдаа ашигласан. Улсын нөөцийн газрын дарга Л.Алтангэрэлтэй хамтран нөөцийн бараанаас хууль бусаар, зах зээлийн ханшаас хэт багаар борлуулсан радиаторын үнийн зөрүү 53.9 сая төгрөг. 14.1 сая төгрөгийг ямар нэг эх үүсвэргүйгээр засвар хийж, буцааж устгасан байна.

Түүнчлэн Л.Алтангэрэлтэй хамтран “АОЖаргалант” ХХК-тай байгуулсан гэрээнээс 58.5 сая төгрөгөөр хохирч, тус компаниас 152.2 сая төгрөгийн авлагатай үлджээ. Салбарын дарга, инженер, нягтлан бодогч нарын холбогдолтой Дарханы Улсын нөөцийн сангаас алдагдсан, солигдсон улаанбуудайн  үрийн хохирол 12.1 сая, төлбөр 1.2 сая төгрөг. Тэрбээр мөн Улсын нөөцийн газрын дарга Л.Алтангэрэлтэй хамтран “Алтай таван богд хайрхан” ХХК-тай байгуулсан гэрээгээр нийлүүлэгдсэн улаанбуудайн үнийн илүү төлөлтөд 81.8 сая төгрөгийг “алдаж”. “НИК” хариуцлагатай компаниас хүлээн авсан хөрөнгийн дутагдалд П.Батаахүүгийн нэр дээр 444.1 сая төгрөгийн шатахуун, салбарын нягтлан бодогчид 156 сая төгрөгийн эд хөрөнгийг шамшигдуулсан байх юм. Мөн Онцгой байдлын ерөнхий газрын санхүүжилтээр хийгдсэн барилгын засварын зардлыг тээврийн хэсэг дээр давхар бичилт хийж 40.2 сая төгрөгийг салбарын дарга, нягтлан бодогч нартайгаа хуйвалдан гаргуулсан гээд тоочоод барахгүй их баримт бий.

Дээр нэр дурьдагдаад байгаа “АОЖаргалант” ХХК  гэдэг нь Нөөцийн газрын дарга Алтангэрэлийн эхнэр Оюунаа гэгч бүсгүйн хувийн компани. Өөрөөхэлбэл “Алтангэрэл Оюунаа хоёр жаргалтай” гэсэн утгатай нэр  гэж тухайн үед Онцгой байдлынхан ярьж байсан. П.Даш Алтангэрэлийн эхнэртэй гэрээ хийж,  2005 оны долдугаар сард хоёр тэрбум 21 сая төгрөгийн 2300 тн шатахуун нийлvvлэхээр, Л.Алтангэрэлийн эхнэр Т.Оюунчимэгийн нэр дээр байх компанитай гэрээ хийжээ. Гэтэл тус компани гэрээний дагуу шатахуун нийлvvлээгvй учир 2005 оны 12 дугаар сард урьдах гэрээнд тусгасан шатахууныхаа хэмжээг багасган шинэ гэрээ vйлдсэн ажээ.  Тэд шатахууны vнийг ихэсгэн бичиж, 2006 оны нэгдvгээр cap хvртэл тэрбум 457 сая 705 мянган төгрөгийн 1350 тн шатахууныг нийлvvлэх гэрээ хийсэн байна.

Иймэрхүү л дуулиантай эр өнөөдөр Шадар сайд Ц.Оюунбаатарын зөвлөхөөр ажиллахаар болж байна. Гэхдээ АТГ-аас “П.Даш нь албан тушаалын эсрэг гэмт хэрэгт холбогдон нийслэлийн Чингэлтэй дүүргийн шүүхийн 2012 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 268 дугаар шийтгэх тогтоолоор хорих ялаар шийтгэгдсэн, улмаар Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.3-д заасан ялгүйд тооцогдох хугацаа дуусаагүй байна.

Албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон, ял шийтгэлтэй этгээдийг нийтийн албанд томилох нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.11-д заасан “олон нийтийн зүгээс ашиг сонирхлын зөрчилтэй гэх ойлгогдохуйц нөхцөл байдал” бий болох тул мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.4 дэх заалт, 23 дугаар зүйлийн 23.7 дахь хэсэгт заасныг баримтлан ажилла” гэж сануулсаар байна.

 
Shudarga.mn
 АНУ-ЫН ДОКТОР THOMAS GASERT-ТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА
АНУ-ЫН ДОКТОР THOMAS GASERT-ТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА
 
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/10/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.