Х.Нямбаатарын уулзалтыг үймүүлж, хүний эрүүл мэндэд ноцтой гэмтэл учруулжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/06/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
2 минут 17 секунд
Х.Нямбаатарын уулзалтыг үймүүлж, хүний эрүүл мэндэд ноцтой гэмтэл учруулжээ

Х.Нямбаатарын уулзалтыг үймүүлж, хүний эрүүл мэндэд ноцтой гэмтэл учруулжээ

13433105_1634614163525858_6745702280337472877_o_5755182349

УИХ-ын сонгуулийн 76 тойрогт Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшигч Х.Нямбаатар өнөөдөр Тусгаар тогтнолын ордонд хэвлэлийн бага хурал зарлалаа. Нэр дэвшигч Х.Нямбаатарыг тойргийн сонгогчидтойгоо уулзаж байх үеэр орон сууцны 16 давхраас төмөр, чулуу шидэж, хүний биед ноцтой гэмтэл учруулжээ. Дээврээс шидсэн чулуу нь уулзалтад оролцож байсан эмэгтэйг онож,толгойг нь хагалсан учраас гэмтлийн эмнэлэгт хүргэгджээ. Аз болоход зангидсан арматурын төмөр газарт унасан байна. “Хэрвээ тэр өндрөөс шидсэн төмөр уулзалтад оролцсон хүнийг оносон бол амь насанд нь аюул учирч мэдэхээр байсан” гэдгийг Х.Нямбаатар хэлж байлаа. Цагдаагийн байгууллага шуурхай ажиллаж, иргэний биед гэмтэл учруулсан байх магадлалтай гурван сэжигтэнг саатуулсан байна. Цагдаагийн байгууллагын мэдээлснээр энэхүү сэжигтнүүд УИХ-ын гишүүн Г.Уянгын тэргүүлдэг Тусгаар тогтнол, эв нэгдлийн намын ухуулагчид байж болзошгүй юм байна. Уулзалт үймүүлэх зорилгоор хүний биед ноцтой гэмтэл учруулсан энэ хэргийг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн II хэлтэст шалгаж байгаа аж. УИХ-ын сонгуулийн 76 дугаар тойрогт нэр дэвшигч Х.Нямбаатар хэлэхдээ “Сонгууль бол бодлогын өрсөлдөөн болохоос биш хүн алах зорилготой биш. Тиймээс Сонгуулийн тухай хууль тогтоомжоо дагаж, шударга, ёс зүйтэй хийсэн ажил, баримтлах бодлогоороо өрсөлдөх хэрэгтэй” гэв.  Түүнийг өнөөдөр Сонгинохайрхан дүүргийн 26 хорооны иргэдтэй уулзалт хийж байх үеэр өрсөлдөгч О.Магнай ирж, микрофоныг  булааж, хурал үймүүлсэн байна. Сонгуулийн хугацаа хумигдах тусам өрсөлдөгчид хуулиас гадуур аашилж эхэлжээ. АН-аас нэр дэвшиж буй О.Магнай “Х.Нямбаатарын бүх хурлыг үймүүлэх болно” гэж хээвнэг зарлачихаад явсан байна. Тиймээс нэр дэвшигч Х.Нямбаатар хуулийн хүрээнд шударга өрсөлдөхийг бусад нэр дэвшигчиддээ уриаллаа.

 

Ц.Тунгаа

Эх сурвалж: Монгол Ардын Намын сонгуулын төв штаб

АН-ын даргыг сонгох аравдугаар ИХ ХУРАЛ өнөөдөр болно
АН-ын даргыг сонгох аравдугаар ИХ ХУРАЛ өнөөдөр болно
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/06/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.