Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн сонгинохайрхан дүүрэгт боллоо
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 48 секунд
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн сонгинохайрхан дүүрэгт боллоо

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн сонгинохайрхан дүүрэгт боллоо

Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн энэ долоо хоногт Сонгинохайрхан дүүргээс цахимаар хуралдлаа. Хуралд, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч болон төвийн таван дүүргийн Засаг дарга нар ирж оролцсон юм. Хурлын эхэнд өнгөрөгч шуурхай зөвлөгөөнөөр өгсөн үүрэг, даалгаврын биелэлттэй танилцав.

Мөн “Сovid-19” халдварын тархалт, урьдчилан сэргийлэлт, нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл ажил, дулаан, цахилгаан, сайжруулсан шахмал түлшний хангалт, түгээлтийн талаарх нөхцөл байдал, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар холбогдох албаныхан мэдээлэл өглөө.

Энэ үеэр Сонгинохайрхан дүүргийн 40 дугаар хороонд 7 га 180 нэгж талбарт гэр хорооллын дахин төлөвлөлтийг гүйцэтгэхээр НИТХ-аар батлуулсан.

Харин энэ долоо хоногт гэр хорооллын дахин төлөвлөлтийг зарлахаар ажиллаж байна. Тус хорооны 0119 дугаар ангийн 1-4 дугаар гудамж хамрагдаж байгаа ба дэд бүтцийн хувьд дулааныг Хилчин хороолол руу татаж, өргөтгөл хийхээр тооцоолсон. Тиймээс цахилгаан эрчим хүчээр бүрэн хангах боломжтой юм.

Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд тус хэсэг худалдаа үйлчилгээтэй орон сууцны бүс хэмээн багтдаг. Үүний дагуу дахин төлөвлөлтийг зохион байгуулах талаар Нийслэлийн Хот байгуулалтын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Сүхбаатар хэллээ.

Мөн Сонгинохайрхан дүүргийн хороодын авто , явган, дугуйн замын бүтээн байгуулалт, Орон сууцны хорооллын дулаалга хийх зэргийг өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд шуурхай шийдвэрлэн ажиллахаар боллоо.

4.1 тонн бугын эвэр хадгалж байжээ
4.1 тонн бугын эвэр хадгалж байжээ
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.