О.Баасанхүү: “Петро Чайна Дачин Тамсаг” компанийн удирдлагууд авлигын хэрэгт холбогдсон
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/06/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
9 минут 6 секунд
О.Баасанхүү: “Петро Чайна Дачин Тамсаг” компанийн удирдлагууд авлигын хэрэгт холбогдсон

О.Баасанхүү: “Петро Чайна Дачин Тамсаг” компанийн удирдлагууд авлигын хэрэгт холбогдсон

Тамсаг” компанийг шалгуулна гэдгээ Өргөдлийн байнгын хорооны дарга О.Баасанхүү мэдээлсэн. Тэгвэл энэ асуудлаар Өргөдлийн байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн О.Баасанхүүтэй ярилцлаа.

-Петро Чайна Дачин Тамсаг”компанийг шалгуулна. АТГ өмөөрөн хаацайлж байна гэж та мэдээлсэн. Энэ талаараа тодруулахгүй юу?

-Иргэдээс ирсэн Дорнодын талд газрын тосны олборлолт явуулдаг “Петро Чайна Дачин өргөдөл гомдлын дагуу УИХ-ын Өргөдлийн байнгын хорооноос өнгөрсөн сард ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсгийн ахлагчаар би өөрөө,  гишүүнээр нь Ж.Батзандан, Д.Сарангэрэл нар ажиллаж байна. Ажлын хэсэг Газрын тосны газар, Зам тээврийн яам, Уул уурхайн яам гээд бусад яам агентлагуудтай хамтарч нөхцөл байдлуудыг шалгаж байгаа. Ерөнхийдөө газрын тос байж болзошгүй 31 талбай байдаг юм байна. Тэр талбайн 26-д нь хайгуулын болон олборлолтын тусгай зөвшөөрөл олгосон байдаг. Харин олборлолт хийж байгаа хоёр компани байгаа. Үүний нэг болох “Петро Чайна Дачин Тамсаг” компанийн хувьд 1993 онд Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байсан Канадын “Соко” компанийн гэрээг шилжүүлэх байдлаар авч байсан. Өөрөөр хэлбэл, манай улстай 1993 онд “Соко” компанийн гэрээг өвлөж авч байгаа гэдэг утгаар үйл ажиллагаа явуулж эхэлсэн.  Энэ хугацаанд нөхдүүд  хайгуулын зорилгоор нэлээдгүй газрын тос гаргаж байгаад  олборлолт хийж эхэлсэн байдаг.  

-Петро Чайна Дачин Тамсаг” компаниас яг ямар зөрчил илэрсэн юм бэ?

-“Петро Чайна Дачин Тамсаг” компани нь энэ хугацаанд үйл ажиллагаагаа явуулахдаа гэрээгээр хүлээсэн үүргээ огт биелүүлээгүй байна. Тухайлбал, монгол хүмүүсийн ажлын байрыг гаргаж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ч ажиллуулах ёстой. Хэрвээ ажиллуулах боломжгүй гэж үзэж байгаа бол хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ажлын байрны төлбөрийг төлөх ёстой. Мөн нийгмийн даатгалаа төлөх ёстой. Мөн Монгол Улсын Засгийн газартай тохиролцсоны дагуу бүтээгдэхүүнийг зөөвөрлөх замаа барих  хэрэгтэй. Гэтэл энэ бүхнээ биелүүлээгүй гэх гомдлууд ирсэн. Ерөнхийдөө дээрх асуудлын хүрээнд бидний шалгалтын ажиллагаа явагдаж байгаа. Шалгалт одоогоор үргэлжилж байна.

-Мөн 2 тэрбум орчим төгрөг улсад төлөхөөс эхлээд  багагүй зөрчлүүд илэрсэн гэсэн?

-Монгол Улсын Ерөнхий сайд хоёр удаа “Петро Чайна Дачин Тамсаг” компанийн удирдлагуудтай уулзаж, шалгалт оруулж байсан юм билээ. Ингээд 2010 он гэхэд нөхдүүд 210 км замыг барих тохироонд хүрсэн байгаа юм. Тухайн үедээ сайжруулсан шороон зам хийнэ гэж байснаа сүүлдээ асфальтан зам тавихаар болж. Уг компаниас бидэнд өгсөн мэдээллээр 90 сая долларт багтаагаад 210 км зам тавина гэсэн байна. Тодруулбал, зураг төслөөр 9 м-ийн өргөнтэй, 6 м-ийн асфальтан хучилттай, 1.5 м хайрган хөвөөтэй, 18 см-ийн цементээр бэхжүүлсэн элс хайрган суурьтай, зургаан см-ийн асфальтан хучилттай зам тавихаар тохироод 2011 он долдугаар сарын 29-ний өдөр 95 дугаартай гэрээ байгуулсан юм билээ. Гэрээний дагуу 2013 оны есдүгээр сар гэхэд бүрэн ашиглалтанд оруулна гэж заасан. Хэрэв бүрэн ашиглалтанд оруулахгүй бол тээвэрлэлтээ зогсооно гэж шийдсэн юм билээ. Улмаар яг энэ ондоо албан бичгээр гэрээгээ цааш үргэлжлүүлэх боломжгүй зайлшгүй нөхцөл байдал үүссэн тул шинэчлэн байгуулая гэсэн саналыг тавьсан байдаг.  Энэ саналын дагуу хоёр тал дахин уулзаж 2014 оны арваннэгдүгээр сарын 30-ний өдөр уг замыг бүрэн дуусгана гэж тохиролцоод шинэчилсэн гэрээ байгуулсан. Гэрээний дагуу гэрээгээ зөрчвөл тээвэрлэлтийг зогсооно гэсэн шийдвэр гаргасан. Гэтэл гэрээг хэрэгжүүлэхгүй өдийг хүрсэн нь тогтоогдсон.

Бүтээгдэхүүн хуваах гэрээний хугацаанд энэхүү гэрээ хүчин төгөлдөр үйлчлэх ёстой. Тэд 30 жил Монгол Улсын газрын тосыг ашиглана гэж үзвэл тэр замаа ашиглаж, уул уурхайн ачилт хийх компаниудад замаа түрээслэх боломжтой байсан. Ийн гэрээ дуустал хагас эзэмшилттэйгээр замаа ашиглах болзолтой байсан. Гэтэл өчигдөр “Петро Чайна Дачин Тамсаг” компанийн зарим төлөөлөгчтэй уулзаж байхад дээрх гэрээний заалтаа мушгин тайлбарлаж “Бид нар өөрсдөө мөнгөө гаргаж байгаа учир хугацаа хамаарахгүйгээр барина” гэж байгаа. Тэгэхээр бидний хувьд замыг бариулах уу, тээвэрлэлтийг зогсоох уу гэдгийг нягтална. Эсвэл тээвэрлэлтийг нь зогсоогоод зам барьж дууссаны дараа үргэлжлүүлэх эрхийг нь өгөх үү гэдэг байдлаар хянаж ажиллана.

- Уул уурхайн яам, Газрын тосны газар зэргээс дээрх компанийг хаацайлж, ар талд нь байна гэх хардлага нийгэмд байна?

-Одоогоор Уул уурхайн яам, Газрын тосны газраас надад нөлөөлөх гэсэн сөрөг зүйл алга. Харин албадан бичиг Газрын тосны газрын дарга Г.Өлзийбүрэнгээс ирсэн. Үүнийг харахад “Гэрээний хугацаа дуусчихаад байхад наад хүмүүсийнхээ замын болоод бусад ажлыг нь хэвийн явуул. Битгийн хоёр улсын хөрөнгө оруулалтын гэрээнд саад болоод бай” гэх хэт нэг талыг барьж, дулдуйдсан албан бичгийг явуулсан байсан.

Бидний зүгээс Монгол Улсын засгийн газар, төр хууль дүрэм журмын хүрээнд ажлаа явуулах ёстой болохоос аль нэг компани, аж ахуй нэгжийн эрхшээлээр ажиллах ёсгүй.

-Хууль хяналтынхны зүгээс ажлын хэсэгт хамтарвал зүгээр юм шиг?

-Газрын тосны газрын дарга хүн хорих ангид нас барсан асуудал байна. Мөн Хятадад “Петро Чайна Дачин Тамсаг” компанийн гол удирдлагууд авлигатай холбоотойгоор хэрэгт холбогдсон. Мөн өнөөдөр Хятадын талаас өөрийнхөө “Петро Чайна Дачин Тамсаг” компанид 4-5 удаа аудитын шалгалт оруулчихсан байгаа. Ийм нөхцөл байдлуудыг харахад яах аргагүй АТГ-ын зүгээс давхар хяналттай явах хэрэгтэй байгаа.  Үүнд ямар ч лобби, дарамт шахалт ирэхийг үгүйсгэхгүй. Тиймээс ажлын хэсэгт дэмжлэг үзүүлэх, урьдчилан сэргийлэх, шалгах үүргийнхээ дагуу АТГ ажлын хэсэгтэй хамтарвал сайн байна.

-Цаг үеийн асуудлаар ярилцаж байгаа уичр Ерөнхий сайдыг огцруулах талаар сөхөе. Энэ асуудал ямар шатандаа яваа вэ?

-Ерөнхий сайдыг огцруулах асуудлаар мэдэгдэл хийсэн. УИХ-ын гишүүдийн гарын үсэг цуглуулж байгаа. Одоогийн байдлаар 17 хүн гарын үсэг зурахад бэлэн, гарын үсэг зурсан 10-аас дээш гишүүн байгаа. “Шударга ёс” эвсэлээс өнгөрсөн долоо хоногт Ерөнхий сайдад мэдэгдэл хүргүүлсэн байгаа.  Мэдэгдлийн үндсэн агуулга Дубайд хийсэн гэрээндээ 14 хоногийн хугацаанд тодорхой заалтуудад өөрчлөлт оруулах гэсэн шаардлага. Үүнийг та бүхэн мэдэж байгаа. Энэ хугацаа болоход 9 хоног үлдэж байна. Бидний хувьд ес хоног өнгөрөхөд дараа дараагийн шатны алхамуудаа хийнэ. Өнөөдөр энэ асуудлыг орхиод явахгүй. Миний хувьд Тавантолгойн ажлын хэсгийн гишүүн. Энэ дээрээс л ажиглаж байхад ноцтой зүйлүүд илэрсэн. Тухайлбал, гэрээний төслийг хаана хэн зохиож бичсэн нь ч тодорхойгүй байгаа. Оюутолгой ч мөн адил. Тиймээс бид Монгол Улсын иргэдийн эрх ашигт хохиролтой өнөөдрийн түвшингээр биш 4-5 жилийн дараа Монгол Улсыг бүрэн хараат болгох, газар нутгийг банкинд тавьж болзошгүй асуудалд анхаарлаа хандуулах хэрэгтэй.  Гадны банкинд Монгол Улсын газар нутаг байна гэдэг тусгаар тогтнолын халдашгүй байдалд нөлөөлж буй хэлбэр.

Энэ асуудлаар бид нээлттэй сонсголыг шаардлагатай гэж үзвэл намрын чуулганы нээлтийн дараа хийж болно.

Б.Анир

Zaluu.com

Елена Глунова Монголоос дуу хоолой сонсов уу
Елена Глунова Монголоос дуу хоолой сонсов уу"
 
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/06/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.