Улаанбаатарт өдөртөө 10-12 градус дулаан байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/09/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
3 минут 16 секунд
Улаанбаатарт өдөртөө 10-12 градус дулаан байна

Улаанбаатарт өдөртөө 10-12 градус дулаан байна

http://www.tumen.mn/upload/2015/09/20/

Малчид, тариаланчид, ард иргэдийн анхааралд:

Ойрын өдрүүдэд зарим нутгаар бороо, уулархаг нутгаар нойтон цас орж сэрүүхэн  байхыг анхааруулж байна.


2015 оны  09 дүгээр сарын 21-ний 21 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр бороо, уулархаг нутгаар хур тунадас орно. Өдөртөө хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 8-13 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 7-12 градус, өдөртөө 18-23 градус, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус, өдөртөө 14-19 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Зарим газраар бороо, уулархаг нутгаар хур тунадас орно орно. Салхи хойноос секундэд 7-12 метр. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын сав газраар шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө  5-10 градус, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус, өдөртөө 9-14 градус дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө зарим газраар бороо орно. Салхи зүүн өмнөөс секундэд 7-12 метр. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр 1 градус хүйтнээс 4 градус дулаан, бусад нутгаар 3-8 градус, өдөртөө бүх нутгаар 11-16 градус дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орно. Өдөртөө бороо орохгүй. Салхи зүүн хойноос секундэд  6-11 метр. Шөнөдөө 2-4 градус, өдөртөө 12-14 градус дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр, өдөртөө зарим газраар бороо орно. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Дундговийн нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 12-17 градус, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 18-23 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орно. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө 4-6 градус, өдөртөө 10-12 градус дулаан байна.

2015 оны 9 дүгээр сарын 22-ноос 9 дүгээр сарын 26-ныг хүртэлх

 цаг агаарын урьдчилсан  төлөв:

   22, 25-нд зүүн зүгийн нутаг болон баруун зүгийн нутгийн баруун хэсгээр, 23-нд баруун болон төвийн нутгийн хойд хэсгээр, 24-нд төв болон зүүн зүгийн нутгаар бороо, уулархаг нутгаар нойтон цас орно. Салхи ихэнх хугацаанд зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч шороон шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус, говийн нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 4-9 градус, өдөртөө 17-22 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, өдөртөө 9-14 градус дулаан байна. 

“Антибиотикийн талаарх мэдлэг, хандлагыг дээшлүүлэх” дэлхийн 7 хоногийн аян болж байна
“Антибиотикийн талаарх мэдлэг, хандлагыг дээшлүүлэх” дэлхийн 7 хоногийн аян болж байна
 
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/09/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.