Багын мөрөөдлөө биелүүлж, С.Жавхлан ахыгаа “жийсэн” Б.Амархүү уртын дуу дуулна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/03/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
2 минут 7 секунд
Багын мөрөөдлөө биелүүлж, С.Жавхлан ахыгаа “жийсэн” Б.Амархүү уртын дуу дуулна

Багын мөрөөдлөө биелүүлж, С.Жавхлан ахыгаа “жийсэн” Б.Амархүү уртын дуу дуулна

ОХУ-ын рок попын ертөнцөд цахиур хагалан гарч ирсэн Б.Амархүү “Эмээ өвөө минь намайг хүүхэд байхаас эхлээд л дэмжиж, урамшуулдаг байсан нь өдгөө дуучин болох замыг нээж өгсөн гэж боддог” хэмээн ярьж байлаа. Царайлаг, залуухан дуучинд хайр зарласан Орос охид түүнийг бараг л попын хаан Майкл Жексон шиг хүрээлдэг, фэн бүсгүйнхээ бэлэглэсэн алтан гинжинд ховсдуулсан, найз охин нь нефтийн магнат байдаг гэх мэтчилсэн түүний тухай чих дэлдийлгэм сонирхолтой мэдээллүүд ар араасаа хөвөрч байсан цаг бий.

Эх орондоо ирээд чамгүй олон уран бүтээл хийснээс гадна хоёр ч кинонд тоглож, “Universe best songs” уралдааны шүүгчээр ажиллаж байсан дуучин Б.Амархүү одоо бол “моод”-ноос бараг гарсан. Анх олонд танигдаж эхлэх үедээ “Би гавьяат жүжигчин С.Жавхлан ахыг шүтдэг. Түүнтэй хамт дуулах нь миний багын мөрөөдөл”” гэж ирээд л ярьж суусан тэрбээр тун удалгүй хүслээ биелүүлсэн гэдэг. Гавьяат жүжигчин, дуучин С.Жавхлантай хамт “Ай сайхан аав минь” хэмээх “Миний нууц хүү” жүжгийн дууг дуулсан нь нэлээдгүй хит болсон.

Гэвч ямар ааш нь хөдөлсөн юм, бүү мэд. С.Жавхлан ахыгаа “жийж” орхиод мөнөөх дуугаа ганцаараа дуулан дүрсжүүлээд авсныг нь тухайн үед олон хүн гайхаж байлаа. Юутай ч, загвар өмсөгч охиноор чимэг хийж Орос, Монголын хооронд “нисч” яваа Б.Амархүү уртын дуу дуулахаар бэлтгэж байгаа сурагтай. Өвөө нь түүнд энэ талаар санал болгосон бөгөөд цаашид бүр уртын дууны цомог гаргаж ч магадгүй гэнэ лээ.

Эх сурвалж: Photonews.mn

COVID-19-ийн улмаас эмчлүүлэх иргэдийн тоо 7 хоногийн дотор 10 мянгаар нэмэгдлээ
COVID-19-ийн улмаас эмчлүүлэх иргэдийн тоо 7 хоногийн дотор 10 мянгаар нэмэгдлээ
 
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/03/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.