Ганхүүгийн Батбаярын сурталчилгааны материалууд аплейкшн-д шилжжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/06/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
2 минут 47 секунд
Ганхүүгийн Батбаярын сурталчилгааны материалууд аплейкшн-д шилжжээ

Ганхүүгийн Батбаярын сурталчилгааны материалууд аплейкшн-д шилжжээ

Хууль санаачилж, батлах үүрэгтэй УИХ-ын эрхэм түшээдүүдэд хуульчдыг түлхүү сонгох нь бодит үр дүнг харуулна гэж олон нийт найдаж байгаа юм. Учир нь бинзесмен олигархиуд төрд гарахаараа хуулийг гууль болгож өөрсдөдөө ашигтайгаар эргүүлдэг жишиг аль хэдийнэ тогтсон гэлтэй. Тэгвэл энэ бүхнийг засаж чадах, зөв гольдролд нь оруулах хүмүүсээр яахын аргагүй ард түмнийхээ төлөө гэж явдаг хуульчид багтана гэдгийг олон нийтийн зүгээс онцлоод байгаа юм.  

Тиймээс ч энэ удаагийн сонгуульд Ганхүүгийн Батбаяр нарын нэр бүхий хуульчид ард түмнийхээ хүсэл зорилго дээр тулгуурлаж сонгуульд өрсөлдөхөөр болоод буй.

Ганхүүгийн Батбаярын хувьд иргэдэд нэлээн танигдсан өмгөөлөгч. Тэрбээр УИХ-ын 2016 оны сонгуульд "Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам"-аас 63-р тойрогт нэр дэвшээд байна.

Тэрбээр сонгуулийн компанит ажилдаа хамгийн анх дэвшилтэт технологи болох аплэйкшн ашиглаж эхэлсэн нь иргэдийн сонирхолыг ихээр татаж байна. Тодруулбал, түүний сурталчилгааны материалууд хийгээд сэтгүүл, мэндчилгээг ухаалаг утастай хүн бүр сонсож, үзэж харж болохоор хийгдэж байгаа нь орчин үетэйгээ хөл нийлүүлсэн шинэлэг зүйл болж байгааг сонгогчид онцоллоо. Залуу хүн шинээр сэтгэж, улс орынхоо эдийн засаг, ард олныхоо амьдралд шинэчлэл, эерэг өөрчлөлт авчирна гэдгийг тойргынх нь иргэд хэлж, ихэд ам сайтай байна.

Өнөө жилийн УИХ-ын сонгуульд улс төрч, бизнесменүүдээс гадна тамирчин, хуульч өмгөөлөгчид өрсөлдөхөд бэлэн болж "уяа сойлгоо" базаагаад байна. Мөн урлаг соёлын зүтгэлтнүүд, гэмт хэргийн ертөнцийн рецидивүүд улс төрөөр амбицлаж энд тэнд нэр дэвшихээ зарлаад байгаа. Тэгэхээр 2016 оны сонгуулийн өнгө эрээн мяраан талдаа, их л сонирхолтой дүр зургийг илтгэж байна. Тал бүрийн мэргэжилтнүүдээс гадна эх орон, ард түмнийхээ төлөө ямагт зогсож чаддаг хуульчдаас өрсөлдөж байгаа нь их онцлог давуу талтай юм.

Үндсэн хуулиар заасан эрх нь байгаа ч бизнесмен, тамирчид гэх мэт мэргэжлийн бус хүмүүс төр түшилцэх нь ямар хор хөнөөл авчирж болдогийг иргэд нүдээрээ харж, биеэрээ тууллаа. Тэгэхээр энэ удаад хуульчдад итгэл хүлээлгэх нь гарцаагүй байгаа юм.

Б.Ууганбат: Төрийн албан хаагчид өглөө 08:30 цагаас өмнө, орой 17:00 цагаас хойш хөдөлгөөнд оролцоно
Б.Ууганбат: Төрийн албан хаагчид өглөө 08:30 цагаас өмнө, орой 17:00 цагаас хойш хөдөлгөөнд оролцоно
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/06/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.