18-30 насны залууст олгох Австралид “Ажиллах болон амрах” визийн өмнөх захидлын хүсэлтийг ирэх сарын 19-нөөс авч эхэлнэ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
2 минут 45 секунд
18-30 насны залууст олгох Австралид “Ажиллах болон амрах” визийн өмнөх захидлын хүсэлтийг ирэх сарын 19-нөөс авч эхэлнэ

18-30 насны залууст олгох Австралид “Ажиллах болон амрах” визийн өмнөх захидлын хүсэлтийг ирэх сарын 19-нөөс авч эхэлнэ

Монгол Улс, Австрали улсын Засгийн газар хооронд “Ажиллах болон амрах” визийн зохицуулалтыг хэрэгжүүлэх тухай Засгийн газар хоорондын харилцан ойлголцлын Санамж бичгийг 2022 оны гуравдугаар сард баталсан билээ.

Ингэснээр 18-30 насны 100 залуу 2022 оны долдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн Австрали улсад “Ажиллах болон амрах” визээр нэг жилийн хугацаанд ажиллах, аялах энэ үеэрээ дөрвөн сар хүртэлх хугацаагаар суралцах боломжтой болсон юм.

Энэ жил Австрали улсад “Ажиллах болон амрах” ангиллын визийн хүсэлтийг 2023 оны долдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн хүлээн авах тухай Австралийн талаас мэдэгдсэн болохыг ГХЯ-ны Консулын газраас мэдээллээ.

Виз мэдүүлэхийн өмнө Гадаад Харилцааны Яамнаас захидал авсан байх шаардлага тавигддаг. Иймд 2023 оны зургаадугаар сарын 19-ний өдрөөс эхлэн холбогдох материалыг бүрдүүлж, [email protected] цахим шуудангийн хаяг руу зөвхөн “pdf” өргөтгөлтэй файлаар илгээхийг сануулж байна.

Хариуг тус яамнаас ажлын өдрүүдэд 48-72 цагийн дотор бүртгүүлсэн цахим шуудангаар хүргүүлнэ.

Захидал авахад бүрдүүлэх материалын жагсаалт:

  1. Хүчин төгөлдөр Монгол Улсын үндэсний энгийн гадаад паспортын хуулбар;
  2. Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байгаа эсэх тухай тодорхойлолт (e-mongolia цахим үйлчилгээний нэгдсэн порталаас авна);
  3. Шүүхийн шийдвэрээр бусдад төлбөргүй эсэх тодорхойлолт (e-mongolia цахим үйлчилгээний нэгдсэн порталаас авна);
  4. Дээд боловсролын сургалтын байгууллагын дипломын тодорхойлолт (e-mongolia цахим үйлчилгээний нэгдсэн порталаас авна), хэрэв сургууль төгсөөгүй бол их, дээд сургуульд хоёроос доошгүй жил амжилттай суралцсан талаарх сургуулийн тодорхойлолт.

Гадаад Харилцааны Яамнаас захидлыг зөвхөн холбогдох шаардлага (шаардлагын талаарх мэдээллийг энд дарж үзнэ үү) болон материалын бүрдлийг хангасан иргэнд олгоно.

Захидал нь Австрали улсын “Ажиллах болон амрах” виз авах баталгаа биш бөгөөд зөвхөн виз мэдүүлэхэд шаардлагатай баримт бичгийн нэг юм. Виз мэдүүлэхтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг https://immi.homeaffairs.gov.au/visas/ холбоосоор орж авна уу.

“Ажиллах болон амрах” визийг Монгол Улсын иргэнд олгох эсэх нь Австрали улсын холбогдох байгууллагын бүрэн эрхийн асуудал учраас Гадаад харилцааны яам виз олголттой холбоотой асуудлаар аливаа гомдол, санал хүлээн авахгүй.

Эх сурвалж: ГХЯ-ны Консулын газар

Ерөнхий сайд,ЭМ-ын сайд нар  эхний тунг хийлгэж вакцинжуулалтыг эхлүүлнэ
Ерөнхий сайд,ЭМ-ын сайд нар эхний тунг хийлгэж вакцинжуулалтыг эхлүүлнэ
 
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.