Д.Энхтайван: "18 иргэн хил давсан нь үнэн"
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/06/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 20 секунд
Д.Энхтайван: “18 иргэн хил давсан нь үнэн“

Д.Энхтайван: “18 иргэн хил давсан нь үнэн“

Баян-Өлгий аймагт хээрийн сургууль хийж байсан Зэвсэгт хүчний ангийн бие бүрэлдэхүүн ОХУ-ын хилийг санаандгүй зөрчиж, тус улсад шалгагдаж байгаа гэх мэдээлэл өчигдөрийн цахим ертөнцийн онцлох байлаа. Тэгвэл энэ талаар Хил Хамгаалах Ерөнхий газрын Олон нийттэй харилцах албаны дарга дэд хурандаа Д.Энхтайванаас тодрууллаа.

- Зэвсэгт хүчний албан хаагчид хээрийн сургуулилтын үеэр ОХУ-ын хил зөрчиж шалгагдаж байгаа гэх. Энэ сургуулилт хэзээ болсон юм бэ?

- Баян-Өлгий аймагт тавдугаар сарын 12-нд хил давсан хэрэг гарсан. Арван найман иргэн хил давсан нь үнэн. Одоогийн байдлаар тагнуулын шугамаар шалгаж байна.

- Тагнуулын шугамаар гэхээр ОХУ-аас уу, эсвэл дотоодын тагнуулаас шалгаж байгаа хэрэг үү?

- Манайд шалгагдаж байгаа. Одоогийн байдлаар шалгах шатандаа явж байгаа учир нарийн мэдээлэл өгөх боломжгүй байна. Ямартай ч Баян-Өлгийд сургалт зохион байгуулчихаад Алтай Таван Богдод газар үзэх гэж явсан Зэвсэгт хүчний 18 хүн замдаа төөрснөөс энэ хэрэг гарсан.

- Ярилцсанд баярлалаа.

Б.Хишигдэлгэр

 

Эх сурвалж: www.TODAY.mn
 
 
Мэдэгдэл
Мэдэгдэл
 
Оюутолгой дэлхийн дөрөв дэх том зэсийн уурхай болно
Оюутолгой дэлхийн дөрөв дэх том зэсийн уурхай болно
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/06/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.