МАН-ынхан 6 яамыг толгойлох санал тавьжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2014/11/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 29 секунд
МАН-ынхан  6 яамыг толгойлох санал тавьжээ

МАН-ынхан 6 яамыг толгойлох санал тавьжээ

Шинэ Засгийн газрыг  байгуулах ажил  үргэлжилж байна. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, УИХ-ын дарга З.Энхболд нар МАН-ынхны  царайг  харж хэд хонолоо. Тэд  МАН-ын дарга М.Энхболдтой биечлэн уулзаж  санаа бодлыг нь сонссон.  МАН-ынхан Засгийн газарт орж ажиллах  эсэхээ  Бага хурлаараа  шийднэ  гэсэн.  Бага хурлын гишүүдийн олонх нь  Их эвслийн Засгийн газар байгуулахад оролцоно гэвэл шийдвэл лав зургаан яамыг  толгойлж  ажиллахаа  илэрхийлжээ.  Гэхдээ сайд болох хүмүүсээ  “дан дээлтэй”  байлгахаар ярилцаж  буй аж.  Сайдад нэр дэвших магадлалтай хүмүүсийнхээ талаар ч МАН-ынхан  дотроо сэм  тохиролцож  эхэлжээ. Харин эдгээр хүмүүсийн  дотор Шадар сайдад У.Хүрэлсүхийн нэр цохиж яваа нь зарим улс төрчдийн сэтгэлийг гонсойлгов бололтой. Учир нь У.Хүрэлсүх урьд нь  УИХ-ын гишүүн байхдаа  алдаа,  зөрчилд байнга өртөж байсан хүн юм.  УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр ч бас сайдын суудалд горилж байгаа бол Байгаль орчин, аялал жуулчлалын яамны сайд асан Д.Цогтбаатар, “MCS” группын  дэд  Ерөнхийлөгч  асан Л.Эрдэнэ-Очир, Элчин сайд асан Л.Хангай нар Засгийн газрын танхимд МАН-ыг  төлөөлөх  тухай  яригдаж  байна.

Tumen.mn

Б.Баяр 

Өлсгөлөнгөө зогсоосон Х.Бат-Ялалтын биеийн байдал хэвийн байна
Өлсгөлөнгөө зогсоосон Х.Бат-Ялалтын биеийн байдал хэвийн байна
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2014/11/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.