Дуучин Агиймаа нөхрөөсөө салахаар шийдэж гэрээсээ явжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/03/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 24 секунд
Дуучин Агиймаа нөхрөөсөө салахаар шийдэж гэрээсээ явжээ

Дуучин Агиймаа нөхрөөсөө салахаар шийдэж гэрээсээ явжээ

Дуучин Агиймаа, Эгшиглэн, Маралжингоо гурав Монголын рок попын ажаа нарынхаа орыг залгах сайн дуучид. Харамсалтай нь уран бүтээлээ тууштай хийдэггүй, Сараа, Ариунаа эгч шигээ хөдөлмөрч дайчин биш залхуу талдаа охид. Хоолойн цараа сайтай энэ гурван залуу дуучин бүсгүйгээс Агиймааг илүү сайхан бүсгүй, үзэсгэлэнтэй, өндөр сайхан биетэй гэж залуус эрчүүд илүүтэй сонирхдог. Эрчүүдийн сонирхлыг татсан сайхан дуучин Агиймаа нас нь дөнгөж 20 гарангуутаа хүнтэй сууж, хөөрхөн хүүгийн ээж болсон. Агиймаа урлагийн элит гэж болох Жамъяан хуурчийн ач хүү, “Никитон”-ы Батчулууны дуу, Төрийн соёрхолт Д.Болдын үеэлтэй хамт амьдарч, хадмынхаа өндөр босгыг давсан билээ. Хэдэн жил эв найртай амьдарсан хосууд саяхан муудалцсан бололтой. Дуучин Агиймаа хэдэн жил хамт амьдарсан хүүгийнхээ эцэгтэй муудалцаж, чемоданаа чирээд гэрээсээ явсныг амьдралыг нь мэдэх хүмүүс ярьж байна. Дундаасаа үр хүүхэдтэй хосууд тийм амар салчихгүй нь мэдээж. Агиймаа хүүхдийнхээ аавд тунирхахдаа түр зуур гэрээсээ явсан нь тэр биз ээ.

Эх сурвалж:factnews.mn

 

БОАЖЯ зарим зөвшөөрлөө Монголын аялал жуулчлалын холбоонд шилжүүллээ
БОАЖЯ зарим зөвшөөрлөө Монголын аялал жуулчлалын холбоонд шилжүүллээ
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/03/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.