Ө.Энхтүвшин намын даргадаа ил захидал бичсэн ч хариуг нь авч чадсангүй
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2014/12/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 51 секунд
Ө.Энхтүвшин намын даргадаа ил захидал бичсэн ч хариуг нь  авч чадсангүй

Ө.Энхтүвшин намын даргадаа ил захидал бичсэн ч хариуг нь авч чадсангүй

Намуудын зөвшилцлөөр шинэ Засгийн газрыг байгуулах ажил ихээхэн маргаан, дуулиантайгаар үргэлжлэн өндөрлөж байна. Намууд дотроо хэл амаа ололцож чадахгүй явдал ч гарч байлаа. “Шударга ёс” эвсэлд Г.Уянга, Л.Цог нар бусдаасаа тэс өөр байр суурь илэрхийлсэн. АН болон МАН-ын дотор ч мөн иймэрхүү байдал ажиглагдаж байв.  МАН-ын дарга асан, УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин саяхан намын дарга М.Энхболддоо ил захидал бичсэн зэргээс үүнийг харж болох юм. Ө.Энхтүвшин гишүүн захидалдаа Засгийн газарт орж ажиллах хүмүүсийнхээ талаар УИХ дахь намын бүлэг дээрээ нухацтай ярилцсангүй гэсэн утгатай зүйл бичжээ. Хүний нөөцийн бодлогын талаар тус намын сүүлчийн 27 дугаар их хурлын шийдвэрт тодорхой заасан боловч түүнийгээ хэрэгжүүлэх талаар хангалт муутай ажиллаж байгааг шүүмжилсэн нь буруу биш болов уу. Тэрбээр “Өдрийн сонин”-д өгсөн ярилцлагадаа “Бүлэг дээрээ намынхаа асуудлуудыг сайн ярихгүйгээр АН-ын дарга, Ерөнхий сайдтай ярингуутаа чуулган руу шууд оруулчихаж байгаа юм. Тиймээс өнгөрсөн хойно нь хашгирч байснаас томилгоо хийгдэж байгаа үед нь намынхаа их хурлын шийдвэрийг хэлэх нь зүйтэй гэж бодсон юм” гэсэн байна. Гэвч Ө.Энхтүвшин гишүүн захидлынхаа хариуг намын даргаасаа авч чадаагүй ажээ. Харин бусад гишүүд нь түүний захидлыг хувь хүний л үзэл бодлын илэрхийлэл хэмээн үзэж буй аж.  

Б.Баяр

Эх сурвалж: Tumen.mn

Ерөнхийлөгч Х.Баттулга “Голомт”-ын Д.Баясгалан хоёр муудалцав уу
Ерөнхийлөгч Х.Баттулга “Голомт”-ын Д.Баясгалан хоёр муудалцав уу
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2014/12/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.