Дэлгэрүүлэгч одтой, 4 ногоон мэнгэтэй цагаагчин туулай өдөр
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/05/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 28 секунд
Дэлгэрүүлэгч одтой, 4 ногоон мэнгэтэй цагаагчин туулай өдөр

Дэлгэрүүлэгч одтой, 4 ногоон мэнгэтэй цагаагчин туулай өдөр

Өнөөдөр аргын тооллын 2015 оны Тавдугаар сарын 15. Баасан гараг. Билгийн тооллын XVII  жарны "Галзууруулагч" хэмээгч модон хонин жилийн хаврын адаг  цагаан луу сарын 27. Сугар гараг. Дэлгэрүүлэгч одтой, 4 ногоон мэнгэтэй цагаагчин туулай өдөр. Өдрийн барилдлага Идэр. Шүтэн барилдлагаХүрэлцэхүй. Өдрийн наран 5 цаг 31 минутад мандан, 20 цаг 29 минутад жаргана. Тухайн өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар хагалах, ус булгийн эх малтах, сэтгэлд сэвтэй газар очих, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн хэмээжээ.

Бээжингийн гудамжны хөдөлгөөнийг өнөөдөр нээнэ
Бээжингийн гудамжны хөдөлгөөнийг өнөөдөр нээнэ
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/05/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.