Сэрэмжлүүлэг: Долоо хоногийн дотор 82 хүн нохойд хазуулжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/05/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 21 секунд
Сэрэмжлүүлэг: Долоо хоногийн дотор 82 хүн нохойд хазуулжээ

Сэрэмжлүүлэг: Долоо хоногийн дотор 82 хүн нохойд хазуулжээ

Сүүлийн жилүүдэд тэжээвэр нохойгоо уядаггүй, золбин нохдын устгал явагдахгүй байгаагаас үүдэн нохойд хазуулсан иргэдийн тоо ихсэх болжээ. Өнгөрсөн гуравдугаар сард гэхэд дөрвөн настай хүү нохойд уруулж амиа алдсан харамсалтай хэрэг гарсан билээ. Түүнээс хойш ч олон иргэд нохойд нозуулж хазуулах хэрэг гарсаар байна. Өчигдөр Хан-Уул дүүргийн 14-р хороонд 60 настай Ц гэх эмэгтэй нохойд уруулсан байна.

 
Одоогоор Ц нь ГССҮТөвд хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд хэргийг ХУД-ийн цагдаагийн 2-р хэлтэст шалгаж байгаа аж. Энэ оны өнгөрсөн сарын 24-нээс энэ тавдугаар сарын 01-ний өдрүүд буюу долоо хоногт 82 хүн нохойд хазуулан ГССҮТ-д ирсэн. Тэдгээрээс 42 нь хүүхэд хүүхэд байсан байна. Эдгээр хүүхдүүдээс арав нь нохойд хазуулснаас нүүр, толгойн хэсэгтээ шарх авчээ. Тиймээс нохойгоо салхилуулахдаа хошуувчтай болгох, гэр хорооллын айлууд сул тавихгүй байхыг анхаарна уу. Хэрвээ нохой тань хүн гэмтээсэн тохиолдолд эзэн нь хуулийн дагуу хариуцлага хүлээдэг гэдгийг ойлгоорой.
Иргэдийн дундаж цалин 792 мянган төгрөг гэж үнэн үү!!!
Иргэдийн дундаж цалин 792 мянган төгрөг гэж үнэн үү!!!
 
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/05/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.