Х.Нямбаатар сайд цагдаагийн алба хаагчдын ар гэрийнхэнтэй цаг товлов
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 30 секунд
Х.Нямбаатар сайд цагдаагийн алба хаагчдын ар гэрийнхэнтэй цаг товлов

Х.Нямбаатар сайд цагдаагийн алба хаагчдын ар гэрийнхэнтэй цаг товлов

Ард иргэдийн аюулгүй байдал, амар тайван байдлын төлөө цаг наргүй ажилладаг хүмүүсийн нэг бол цагдаа, цагдаагийн алба хаагчид юм. Тус алба нь хүнд нөхцөлд, цаг наргүй ажилладаг ч цалин урамшуулал бага байгааг байнга л шүүмжилж ирсэн ч тодорхой шийдэлд хүрээгүй.

Энэ удаад ч “Цагдаагийн алба хаагчдын эхнэрүүдийн групп”-д цагдаагийн алба хаагчдын ар гэрээс гомдол цацагджээ. Тэдний хувьд Монгол Улсын цагдаагийн алба хаагчдын цалин урамшууллыг өөр улсын цагдаагийн алба хаагчдын цалин урамшуулалтай жишин шүүмжлэл өрнүүлжээ.

Тэгвэл Хууль зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатар "Цагдаагийн алба хаагчдын хөдөлмөрийн нөхцөл хүнд, цалин хангамж тааруу байгаа нь үнэн. Цагдаагийн алба хаагчдын эхнэрүүдийн группийнхний хэлж байгааг ч ойлгож, хүлээн авч байна. Төрийн албан хаагчдын цалин хангамж, ялангуяа цагдаагийн албан хаагчдын цалин хөлс, ажиллах орчин, хангамжтай холбоотой эргэж харах асуудал цөөнгүй бий. Тус байгууллагад хийх шинэчлэлийн ажлуудын нэг хэсэг нь энэ асуудал. Группийн гишүүдийн төлөөллийг хүлээн авч уулзъя, нөхцөл байдлыг сонсъё" хэмээн албан ёсоор цаг товлохоор болжээ.

Tumen.mn

Жишиг сумдын тоог 99-д хүргэнэ
Жишиг сумдын тоог 99-д хүргэнэ
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.