Л.Эрдэнэчулуун: ААН-үүд бүх ажилтнуудаа шинжилгээнд хамруулах шаардлагатай
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
1 минут 28 секунд
Л.Эрдэнэчулуун: ААН-үүд бүх ажилтнуудаа шинжилгээнд хамруулах шаардлагатай

Л.Эрдэнэчулуун: ААН-үүд бүх ажилтнуудаа шинжилгээнд хамруулах шаардлагатай

 

Цаг үеийн асуудлаар Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун мэдээлэл хийлээ.  Тэрбээр "Засгийн газраас бэлэн байдлын зэргийг арванхоёрдугаар сарын 1-нээс бууруулах чиглэл гаргасантай холбоотой үйл ажиллагаа явуулах эрхтэй 18 салбарын 13 мянга гаруй ААН-д 21 заалттай мэдэгдэл хүргүүлж эхэлсэн.  Үйл ажиллагаа нь нээгдсэнтэй холбогдуулан эдгээр ААН-үүдэд мэдэгдэл хүргүүлж байна. Уг мэдэгдэлд ААН-үүдийн үйл ажиллагаа эхлэхийн өмнөх бэлтгэл, эхэлсний дараа өдөр тутмын үйл ажиллагаандаа халдвар хамгааллыг хэрхэн хэрэгжүүлэх тухай юм.   

ААН-үүд үйл ажиллагаагаа эхлүүлэхийн өмнө бүх ажилтнуудаа шинжилгээнд хамруулсан байх шаардлагатай. 

Аж ахуйн нэгжүүдийн хувьд 

- Эрүүл ахуйн халдвар хамгааллын дэглэмийг сахих,

- Их цэвэрлэгээг доод тал нь 2-3 удаа хийх

- Нийт ажилчдаа сайн дурын үндсэн дээр шинжилгээнд хамруулах

- Гэрийн тусгаарлалтад байгаа бол тухайн ажилтанд чөлөө олгох

- Ажлын ширээг 1,5-2 метрийн зайтай байршуулах шаардлагатай цэгүүдэд гар ариутгагч тавих зэрэг шаардлагууд тавьж байгаа. Арилжааны 12 банканд мөн мэдэгдэл өгсөн. Санхүүгийн зохицуулах хороо болон сав баглаа боодлын 15 үйлдвэрт мэдэгдлээ хүргүүлээд байна" гэв.

Харцага одтой, улаан бар өдөр
Харцага одтой, улаан бар өдөр
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.